Их Британийн нэрт найруулагч Дэнни Бойл зуны XXX олимпийн наадмын нээлтийн үеэр “Гайхамшгийн арал” нэртэй шоу зохион байгуулах гэнэ. Цэнгэлдэх хүрээлэнд цугласан олонд тэрбээр энэ шоугаараа Карибийн орнуудаас ирсэн цагаачид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөнийг дүрслэн үзүүлэх аж. Энэ бүх түүхэн үйл явдал одоогийн британичуудын амьдралд ямар үүрэг гүйцэтгэснийг тэндээс харж болох аж. “Бид өөрсдийгөө сайн сайхнаар дүрслэн үзүүлэхийг хичээдэг. Эх орны түүхийн олон үйл явдал, тэр дундаа хүнд хэцүү цаг үеийг ч үзэгчдэд харуулахыг зорьж байна” хэмээн Дэнни Бойл ярьжээ. Гурван цаг үргэлжлэх энэ шоуг Пол Маккартни “Hey Jude” дуугаараа хаах аж.