ОПЕК (Нефть экспортлогч улсуудын холбоо)-ийн газрын тосны экспорт Иранд тавьсан хоригоос болж эрс буурсан тухай “Bloomberg” мэдээлэв. Иран нь ОПЕК-ийн газрын тос ны хоёр дахь том экспортлогч бөгөөд өдөрт дунджаар 3.3 сая баррель газрын тос олборлодог аж. Харин өдгөө эл тоо нэг сая баррель болж буурсан байна. “Европын холбоо Ираны газрын тосны экспортод хориг тавьснаар юуг ч өөрчлөхгүй. Бид энэ хоригийн эсрэг өөрсдийн аргаар тэмцэх болно” хэмээн Ираны Төвбанкы тэр гүүн Махмуд Бахмани мэдэгджээ.
Түүний мэдээлж буйгаар Ираны Төвбанкинд 150 тэрбум ам.дол лараар үнэлэгдэх гадаад валютын нөөц байгаа аж. Ираны газрын тосны олборлолт ийнхүү буурснаас болж АНУ, БНХАУ, Япон, Энэтхэг зэрэг томоохон импортлогч хүнд байдалд ороод байгаа тухай Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдэж байна. Европын холбоо өнгөрсөн нэгдүгээр сард Ираны газрын тосонд экспортын хориг тогтоосноос хойш тус улсын эдийн засаг 0.7 хувийн алдагдалтай нүүр тулжээ.