Филиппиний Бунаван хотын орчмоос 2009 онд матарт бариулсан хүүгийн цогцос олдсоны дараа нутгийн хэд хэдэн загасчин сураггүй алга болсон хэрэг гарчээ. Тэд бүгд матрын хоол болсон хэмээн үзэж, нутгийнхан тэрхүү амьтныг ангуучлах ажил зохион байгуулж, өнгөрсөн жил л “мангас”-ыг барьж авсан байна. Нутгийнхны тавьсан торонд орсон матар 6.7 метр урт, 1075 кг жинтэй эрэгчин байжээ. Үлэмж биетэй матрыг Гиннесийн номд бүртгэн авсан байна.
Ж.Эрдэнэ