Их Британийн Хатан хаан II Элизабета болон түүний гэр бүлийнхний зарлага өнгөрсөн оныхтой харьцуулахад 200 мянган фунтээр нэмэгдсэн тухай Хатан хааны санхүүгийн тайланд дурдсаныг ВВС дамжууллаа. 2010-2011 оны санхүүгийн жилд татвар төлөгчид Хатан хааны гэр бүлийнхний хэрэгцээнд зориулан 32.3 сая фунт төлсөн нь өнгөрсөн оныхоос 0.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүний зэрэгцээ Хатан хааны гэр бүлийн өмч хөрөнгө 11.9 саяас 12.2 сая фунт хүртэл нэмэгдсэн байна.
Тэгвэл Букингемийн ордны ажилтнуудад зориулсан зардал 100 мянган фунтээр буурчээ. Хатан хааны гэр бүлийн зарлагаас үзэхэд, тэд ордны хүлээн авалтад 1.2 сая, захиргааны арга хэмжээнд 1.4 сая, хөдөө аж ахуйтай холбоотой зардал, тавилга сэлтэд хагас сая фунт зарцуулсан байна. Нөгөөтэйгүүр, II Элизабета төр барьж эхэлсний 60 жилийн ойн баярт ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан аж. Харин Букингемийн ордныхны үзэж буйгаар, Ха тан хааны гэр бүлийнхний зарлага гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 26 хувиар буурсан гэнэ.