Энэтхэгийн зүүн хэсэг, тэр дун даа Ассам мужид үерийн гамшиг нүүрлээд байна. Олон өдөр үргэлжлэн орж буй борооны улмаас үер болж, одоо гийн байдлаар 80 гаруй хүн амиа алдаад бай гаа тухай АР мэдээлжээ. Ерөнхий сайд Манмохан Сингхийн хэлснээр, Брахмапутра голын усны түвшин дээшилж, олон хүн живсэн гэнэ. Түүнээс гадна хөрс гулгасны улмаас 16 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй аж.
Мужийн хэмжээнд хоёр сая орчим хүн орон гэрээ орхиход хүрч, хагас сая хүн орон гэргүй болсон хүмүүст зориулсан хуаранд амьдарч байна. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст Засгийн газар таван тэрбум рупи буюу 90 сая ам.долларын тусламж үзүүлэх гэнэ. Ассам, Андхра-Прадеш, Махараштра зэрэг мужид хур бороо ихтэй байдгаас жил бүр үер болж, оршин суугчид их хэмжээний хохирол амсдаг.
Х.Од