“The Banker” сэтгүүлээс дэлхийн топ 1000 банкны жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Тэдний дүгнэлтээр дэлхийн нийт банкны орлогын гуравны нэгийг БНХАУ-ын банкууд хүртэж байгаа бөгөөд энэ нь 2007 оныхоос даруй дөрвөн хувиар өссөн үзүүлэлт аж. 2012 оны дэлхийн топ банкаар Хятадын үйлдвэр, худалдааны банк тодорсон бөгөөд тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 43.2 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон байна. Уг банк өнгөрсөн жил хоёр дугаарт жаг саж байжээ.
Энэ оны жагсаалтад Хятадын үйлдвэр, худал дааны банкны араас мөн тус улсын CCB (34.8 тэрбум ам.доллар), Хятадын төвбанк (26.8 тэрбум ам.доллар) жагсжээ. Ийнхүү дэлхийн топ 1000 банкны жагсаалтын эхний гуравт Азийн, тэр дундаа БНХАУ-ын банкууд бичигдсэн нь Европ, АНУ-ын банкны салбарт цочроо өглөө. Дэлхийн шилдэг банкуудын нэгд тооцогдох “JPMorgan” (26.7 тэрбум ам.доллар) арайхийж дөрөвдүгээрт бичигдсэн бол, HSBC (21.9 тэрбум ам.доллар) айргийн тавд багтаж, Европын банкуудаа тэрг үүлжээ.
Хятадын хөдөө аж ахуйн банк жагсаалтын аравдугаарт бичигдсэнээр анх удаа дэлхийн топ 1000 банкны жагсаалтын эхний аравт БНХАУ-аас дөрвөн төлөөлөл багтав. Өнгөрсөн жил санхүү- гийн зах зээлийг доргиосон Европын өрийн хямрал жагсаалтыг орвонгоор нь эргүү- лэхэд гол нөлөө үзүүлсэн хэмээн “Reuters” бичжээ. Таван жилийн өмнө Европын банкууд дэлхийн нийт банкны орлогын 45 хувийг хүртдэг байсан бол өнгөрсөн жил энэ нь таван хувь болж, шалдаа буужээ.