Лондоны олимпийн зочид Темза голын хоёр эрэгт очихын тулд агаарын трамвай хөлөглөх аж. Голын хоёр эрэгт байрлах олимпийн тосгон болон цэнгэлдэх хүрээлэнд хүрэхийн тулд замын түгжрэлд орохгүй, тэнгэрээс Лондон хотыг тольдонгоо “Эмирейтс эйрлайн”-аар үйлчлүүлэхэд ердөө таван минут зарцуулах юм байна.
Тус хотын мээр Борис Жонсон “Олимпод зориулан бүтээн босгосон агаарын трамвай хотын нэрийн бас нэг хуудас, ололт амжилт, бахархал байх болно” хэмээн мэдээлжээ.