Сирийн нийслэл Дамаскт болсон оршуулах ёслолын үеэр армийнхан гал нээсний улмаас 30 гаруй хүн амиа алджээ. “Reuters” мэдээлснээр, оршуулах ёслолд ирсэн хүмүүсийн дийлэнх нь сөрөг хүчнийхэн байсан бөгөөд Башар Асадын цэргүүд тэдэн рүү гал нээжээ.
“Syrian Observatory for Human Rights” байгууллагынхны мэдээлснээр шархадсан хүмүү сийн тоо одоогоор тодорхойгүй байгаа аж. Сирид иргэний дайн эхэлснээс хойш 10 мян ган хүн үрэгдсэн хэмээн НҮБ мэдэгдэж байгаа бол лалын хэт даврагчдын гарт цэргийн 2600 ажил тан амиа алдсан гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн.