АНУ-ын Вашингтон хотод хүчтэй шуурга дэгдсэний улмаас 13 хүн амиа алдсан байна. Байгалийн гамшгийн улмаас тэнд онц байдал зарласан бөгөөд энэ нь 15 хоног үргэлжлэх аж. Энэ хугацаанд цахилгааны шугам сүлжээг засахаар төлөвлөж байна. Вашингтонд хэт халж, мөн шуурга тавьсны улмаас 440 мянган хүн цахилгаангүй үлджээ.
Мэрилэнд мужийн КэмпДэвидэд буй Ерөнхийлөгч Барак Обама байгалийн гамшигт нэрвэгдсэн Виржини, Умард Виржини, Охайо мужийн Захирагч нартай утсаар холбогдож, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Мөн хохирол амссан иргэдэд тусламж үзүүлэхийг Цагаан ордон холбогдох албаныханд үүрэг болгосон байна. АНУ-ын зүүн эргийн мужуудад дэгдсэн шуурганы улмаас нийт дөрвөн сая орчим хүн цахилгаангүй үлдсэн байна.