Хүн хүрч очиход ихэд бэрхтэй, АНУ-ын хамгийн чанд хатуу шоронгийн нэг нь Алькатрас. Энэ шорон Сан-Францискогоос холгүй, ийм нэртэй арал дээр оршдог. Энд онц ноцтой, архаг гэмт хэрэгтнүүдийг хорьдог. Бараг 30 жилийн турш тус шорон Америктаа хамгийн найдвартай нь гэгдэж байв. Шоронг 1963 онд хааж, арлыг жуулчдад зориулан 1973 онд нээсэн байна.
Өнгөрсөн хугацаанд эндээс ганц ч хоригдол оргож байсангүй. “Алькатрасаас оргох нь үхэлтэй адил” хэмээн эндхийн ажилтнууд бараг л бахархдаг байв. Үнэндээ бол Америкийн шүүхийнхэн 50 жилийн өмнө тус арлаас алга болсон гурван хоригдлыг одоо хэр нь хайсаар байгаа аж. Фрэнк Моррис болон ах дүү Жон, Кларенс Энглин нар 1962 оны зургаадугаар сарын 11-нд оргожээ. Тэд ганц ганцаар хоригдож байсан ч оргох төлөвлөгөөг тун айхтар, нарийн боловсруулсан байна.
Тэд камерийн дуранд өртөхгүй, шоронгийн гадна талд байдаг, харуул хамгаалалт ч үгүй хонгил руу хүрэхийн тулд чийгэнд зөөлөрсөн бетон ханыг ээлжлэн өрөмдөж ухсан байна. Ингэхдээ төмөр халбагыг 10-тын центийн зоосоор гагнаж, тоос сорогчийн моторт бэхэлсэн өрмөрхүү багаж ашиг ласан аж. Өрөмдлөг хийхдээ хажуугийн өрөөнөөс дуугарах найраг баян хуур хөгжмийн дуутай давхцуулж байжээ.
Хоригдлуудыг нэг цагийн хугацаанд хөгжим тоглохыг зөвшөөрдөг байж л дээ. Цементийг нүхлэж гаргасан цоорхойгоо хатуу цаасаар таглаж, өнгөц харвал мэдэгдэхээргүй болгосон байв. Бүх юм бэлэн болмогц хоригдлууд нүхээр мөлхөж гараад дотроос нь туйпуугаар бөглөж орхиж. Төмөр утсан тортой өндөр хашааг давж гарахад хашааг гэрэлтүүлэгч ер саад болсонгүй. Хашааг даваад, ус дамжуулах хоолойгоор гадагш гарав. Тэгээд резинэн цувыг хийлж, завирхуу юм болгоод шө нийн 22.00 цагт эргээс хөвөн холджээ.
Оргогчдыг цаг нь болоогүй байхад харуулууд мэдэхээс болгоомжилж, мань гурав шоронгийн үсчний газраас авсан үсээр гурван толгой бэлтгэн орон дээрээ тавьжээ. Дээгүүр нь хөнжлөө хаячихаж. Харуулууд ямар ч байсан эхний удаад тэднийг унтаж байна гэж бодохоор байлаа. Энэ гуравтай хамт Аллен Вест гэдэг хоригдол дөрөв дэх нь болж оргох ёстой байв. Даанч тэрбээр нөгөө гуравтайгаа хамт ус дамжуулах хоолой руу хүрч чадаагүй аж. Арай гэж нэг юм тэр хоолой хүрэхэд нөгөө гурав нь холоо явчихсан байлаа. Хожим нь тэрбээр Холбооны мөрдөх товчооныхонд тусалсан гэдэг. Оргодлууд цуваар хийсэн завьныхаа үлдсэн хэсгийг Алькатрасын хөрш арал дээр орхижээ. Харин тэдний цогцосыг хэн ч олж үзсэнгүй. Босуул эрс эрэг хүрч чадсан уу, эсвэл Сан-Францискогийн булангийн хүйтэн усанд осгож эндсэн үү гэдэг нь одоо хэр тодорхой бус. Тэднийг албаны мэдээнд бол “сурагг үй алга болсон” л гэдэг. Америкийн эрх ба ригчид болохоор оргодлуудыг усанд жив сэн гэж үздэг. Гэхдээ эднийг амьд мэнд үлдсэн, одоо магадгүй Өмнөд Америкт нуугдаж буй гэх хүмүүс ч байдаг. Энэ хэргийн араас 10 гаруй жил хөөцөлдөж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Майкл Дайк бас ийм бодолтой явдаг. “Оргодлууд амьд байх магадлал тун өндөр. Тэгэхдээ тодорхой хэлэхэд түвэгтэй. Тэдний цогцос олдоогүй болохоор хэргийг нээлттэй байлгахаас аргагүй” гэж тэрбээр хэлжээ.
Хоригдлуудыг оргосноос хойш нэг сарын дараа Алтан хаалга гэдэг гүүрнээс холгүй хүний цогцос хөвж байхыг Норвегийн ачааны хөлөг онгоцон дээрээс харснаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дурсан санажээ. Тэр цогцсын гадуур хувцас нь хоригдлынхтой төстэй, цэнхэр жийнсэн материалаар хийсэн өмдтэй байсан аж. Холбооны мөрдөх товчооны мэдээгээр бол тухайн үед иймэрхүү хувцастай хүн сураггүй алга болсон юм уу, усанд живсэн гэх мэдээлэл байгаагүй аж. Дайк ийн ярьж байна. Түүний үзэж буйгаар энэ цогцос Фрэнк Моррисынх байж болзошгүй гэнэ. Яагаад гэвэл ах, дүү хоёр Энглин ус, намаг элбэгтэй Флоридагийн уугуул болохоор сайн усчин байжээ. Гурван оргодлын тухай баримтат болон уран сайхны хэд хэдэн кино бүтээжээ. Ном ч олныг бичсэн байна.
Найруулагч Дон Сигель 1979 онд “Алькатрасаас амь зулбасан” нь гэсэн кино хийсэн байна. Фрэнк Моррисийн дүрд Клинт Иствуд тоглосон аж. 2003 онд “Дискавери” сувгаар туршилт нэвтрүүлэг явуулжээ. Хоригдлуудын оргох үеийнх тэй адил төстэй цаг агаарын нөхцөл, усны урсгалын чигийг хүлээж байгаад туршилтыг хийсэн байна. Тэд бас сал хийхдээ 1962 оных шиг материал ашиглав. Эцэст нь эрэг хүрэхэд 40 минутаас илүүгүй хугацаа зар цуулсан аж. Тэгээд оргодлууд хуурай газарт хүрч амь аврагджээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гурван оргодлыг уг үйл явдлынхаа 50 жилийн ойгоор Алькатрас арал дээр буцаж ирнэ гэсэн итгэхэд хэцүү яриа сүүлийн үед гарсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Дайк гав, баривчлах зөвшөөрлийн би чиг аваад арлыг зорьжээ.
Р.ЖАРГАЛАНТ