“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсансан хүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд маргааш хэлэлцэхээр товложээ. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг албан тушаалаа урвуулан, банкны хууль тогтоомж зөрчин 300 гаруй мянган ам.доллар завшсан хэрэгт буруутгасан.
Тэднийг хууль хяналтын байгууллагаас “Зоос” банкинд байр шуулсан мөнгөний хүүг завшсан хэрэгт яллагдагчаар татсан юм. Харин энэ хэргийг хянаж байсан прокурор Ц.Насанбат Завхан аймгийн орлогч прокуророор томилогдон явсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас өөр прокурорыг томилж, шүүх хуралд оролцуулахаар болжээ.