Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт тавдугаар сарын 29-30-нд шилжих шөнө 13 буга агнаж, чив, сүүл, ясан болон цусан эвэр зэрэг эд эрхтнийг нь авч явсан хэрэг гарсан. Ховордсон амьтныг нэг дор олноор нь агнасан хэрэг ойрын хэдэн жилд гараагүй. ЭЦГ-ын дарга, хурандаа С.Ганбат, УМБГын дарга, хурандаа С.Баатаржав нарын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг томилогдон дээрх хэргийг шалгаж байна.
Хустайн нуруунд 13 буга агнаад ийнхүү хаяжээ
Энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа явцын талаар Ажлын хэсгийн ахлагч, ЭЦГын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Ганболдоос тодрууллаа.
-Хустайн нуруунд гарсан хэргийг шалгахаар ЭЦГ, УМБГ-аас хамт ран Ажлын хэсэг гаргаж, бүрэлдэхүүнд нь Төв аймгийн болон бусад цагдаагийн газар, хэлтсийн ажилтнууд орол цон шал гаж байна. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нуруунд тавдугаар сарын 29-30- нд шилжих шөнө 13 буга агнаж, ясан болон цусан эвэр, чив, сүүл, согооны савыг нь авсан хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
-Шалгалтын явцад өөр олон хэрэг илрүүлсэн гэв үү?
-13 буга хулгайгаар агнасан хэргийг шал гах явцад өмнө нь 100 гаруй буга агнасан асуудлыг илрүүлж, мөрдөн байцаалтыг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст болон орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн ажилтнууд хийж байна. Шалгалтын явцад Ан агнуурын тухай хууль зөрчиж, хориотой ангийн эд эрхтэн борлуулж байсан хулгайн анчид болон түүнийг худалдан авдаг ченж нийлсэн 10 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Тэднээс бугын цусан эвэр 34 хос, ясан эвэр 2.7 тн, сүүл 102, чив 22, хүдрийн заар 20, баавгайн савар 20, доньт дөрөв, шилүүсний толгой зургаа, зэрлэг гахайн төмсөг, чонын ходоод тус бүр долоо, зээрийн 124 эвэр болон цайруулсан самар 127 шуудайг хурааж авлаа. Бугын 102 сүүл байна гэдэг тийм тооны буга хулгайгаар агнажээ гэсэн үг. Хураан авсан ангийн эд эрхтнийг стандартын дагуу хадгалж байна.
-Хулгайн анчдыг санхүүжүүлдэг, захиалга өгдөг хүмүүс нь ченжүүд гэдэг. Тэднийг саатуулсан уу?
-Ховордсон ан хууль бусаар авлаж, эд эрхтнийг нь худалдаж байсан хүмүүсээс зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 12 буу хураан авлаа. Хулгайн анчдын олонх нь Хэнтий, Дорнод, Төв, Булган, Хөвсгөлд хориотой ан хийдэг байлаа. Тэд нийг тухайн орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн ажилтнууд шалгаж байна. Харин хулгайн анчдаас эд зүйлсийг нь авдаг, тэдэнд захиалга өгдөг ченжүүдийг тогтоож, одоо УМБГ-т шалгаж эхэллээ. Ченжүүд ихэвчлэн гадаадын буюу БНХАУын иргэдийн захиалгаар агнахыг хориглосон амьтны эд эрхтэн авч, тэдэнд борлуулж байсан нь тогтоогдсон. Зөвхөн нэг ченжээс гэхэд бугын 69-79 ширхэг сүүл хураасан. Байгаль орчны үнэлгээг нь тооцох юм бол хулгайн анчид экологид их хэмжээний хохирлыг ченж нэртэй хулгайн эд зүйл борлуулагчдын захиалгаар учруулаад байна. Ченжүүд эд эрхтэн авдаг чингэлэгтээ хэд хэдэн хөлдөөгч тавиад ангийн эд эрхтнийг хадгалдаг байж.
-13 буга агнасан хүмүүсийг илрүүлсэн, илрүүлээгүй гэж ярьж байна. Үүнээс гадна ченжүүд ангийн хориотой эд эрхтнийг хилээр яаж гаргаж байв гэдгийг тогтоосон уу?
-Хустайн байгалийн цогцолбор газраас 13 буга агнасан хулгайн анчдын сэжүүрээс атгаад байгаа. Гэхдээ одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Ангийн эд эрхтний ченжүүд бараагаа БНХАУ руу гаргадгийг тогтоосон. Эд зүйлийг нь нууцаар гаргахад оролцдог хүмүүсийг илрүүлэн УМБГ-ын Байгаль хам гаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэл тэст шалгахаар авчраад байгаа. Хулгайн анчид, түүнийг нь авч борлуулдаг ченжүүд, амьтны эд эрхтнийг хилээр гаргахад оролцдог хүмүүст зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдаж авсан, хориглосон эд зүйл хил давуулсан, Ан агнуурын тухай хууль зөр чиж их хэмжээний хохирол экологид учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ дашрамд хэлэхэд, аливаа зүйлийг худалдан авч цааш нь борлуулдаг ченж нэртэй хүмүүс бол гэмт хэргийн зохион байгуулагч гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс ан гийн эд, эрхтэн худалдан авч, цааш нь борлуулж байгаа ченжүүдэд хатуу хариуцлага тооцох, тэдэнд ногдуулах эрүүгийн хариуцлагыг чан гатгамаар байгаа юм.
-Хустайн нуруунд байгаль хамгаалагч ажилладаг биз дээ?
-Хустайн байгалийн цогцолборт газрын орчимд амьдардаг иргэд зун уулнаас бууж, голын хөндий бараадаж, тэндхийн ан амьтан, газар нутаг хараа хяналт муутай үлдсэнийг гэмт хэрэгтн үүд ашиглан дээрх тооны буга агнаж, эд эрхтнийг авчээ. Байгаль хамгаалагч нарт онгон дагшин байгалиа хамгаалах хүсэл эрмэлзэл байвч ажил лах орчин нөхцөл муу байна шүү дээ. Хулгайн анчид хурдан машин, онч сайтай буугаар зэвсэг лээд шөнийн цагаар гэмт хэрэг үйлдээд алга болж байхад морьтой, эсвэл мотоцикльтой байгаль хамгаалагч яаж гүйцэх вэ. Албаны хүн ийн ярьж байна. Орчин үеийн хүчтэй, хурдан зэвсэг агсан яваа хулгайн анчдыг нэлээд хэдэн уулыг хариуцан ганцаараа ажиллаж байгаа байгаль хамгаалагч хэрхэн гүйцэж, гэмт үйлдлийг нь таслан зогсоох билээ. Дайн тулаантай Афганд нэг өндөрлөг газарт дуу чимээ, хөдөлгөөн, дулаан мэдэрдэг хүчин чадал сайтай хяналтын камер ашиглаж, 24 цагийн турш эргэн тойрныхоо 20 гаруй км газрыг хянаж байна.
Манайх дархан цаазтай, байгалийн цогцолборт газартаа олигтойхон хөрөнгө өгч, хүчин чадал сайтай камер суурилуулбал хулгайн анчдын үйлдлийг таслан зогсоох нь дамжиггүй гэдгийг холбогдох төрийн байгууллагынхан анхаарч үзээсэй.
Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр Төв айм гийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн байгалийн цогцолбор газарт 2011 оны зургаа дугаар сараас хойш дөрвөн удаагийн үйлдлээр 37 буга, согоо агнаж, цусан эвэр, хэл, чив, со гооны савыг авч явсан гэмт хэрэг гарч, гэмт этгээд нь тогтоогдоогүй байгаа аж.
Эдгээр хэргийг илрүүлэх шалгалтын явцад ченж Б гэгч нь Чингэлтэй дүүргийн VIII хороонд байрлах өөрийн эзэмшлийн чингэлэгт бугын цусан эвэр 15, чив дөрөв, хүдрийн заар зургаа, баавгайн доньт дөрөв, шилүүсний толгой зэргийг хоёр хөлдөөгчид хадгалж байжээ.
Мөн өнгөрсөн сарын 15-нд ченж Н нарын гурван хүн бугын цусан эвэр найман хос, тайрч хөрөөдсөн ясан эвэр долоо, сүүл 79, чив найм, бугын засаа 12, баавгайн савар 20, хүдрийн заар зургаан ширхгийг БНХАУ руу нэвтрүүлэх гэж бай гаад баригдсан аж. Энэ мэтээр ченжүүд гэмт үйлдлийг зохион байгуулагч болж байгааг баталсан хэд хэдэн хэргийг Ажлын хэсгийнхэн илрүүлэв. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цайз” захын ченж Д нь бугын цусан эвэр дөрөв, чив тав, сүүл найман ширхгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Ченжүүдийн дээрх үйлдлийн маргааш нь буюу зургаадугаар сарын 16-нд “Цайз” захын ченж Ц нь бугын чив, сүүл тус бүр гурав, тайрч хөрөөд сөн ясан эвэр 23, хүдрийн хоёр заар хууль бусаар худалдан авч, Шадивлангийн зуслан гийн орчимд гэртээ хадгалж байсныг илрүүлсэн байна.
Ажлын хэсэг ажилласны дүнд энэ оны тавдугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр буга агнасан хэргийг П, Б нар үйлдсэнийг тогтоож, тус аймгийн Цагдаагийн га зарт шалгуулахаар шилжүүлжээ. Ажлын хэс гийн хэнд баригдсан нь ийм байна. Бариг дал гүй, хил, гаалийнхан оролцсон хууль бус сүл жээнийхний гараар ангийн хэчнээн эд, эрхтэн хилээр гарч байгааг таашгүй.