Шотландын нийслэл Эдинбург хотод ирэх наймдугаар сарын 1-27-нд Дэлхийн зохиолчдын нэгдсэн хурал болох бөгөөд энэ үеэр олон улсын номын наадам болох юм. Уг наадамд оролцохоор одоогийн байдлаар 50 орны 800 зохиолч мэдүүлгээ ирүүлсэн байна. Зохиолчид үндэсний болон орчин үеийн утга зохиол, улс төр, нийгэм, урлаг гэх мэтчилэн олон төрлөөр туурвисан бүтээлээрээ өрсөлдөх аж.
1962 онд Эдинбург хотод Дэлхийн зохиолчдын нэгдсэн зөвлөл байгуулагдсан юм байна. Тус байгууллагын 50 жилийн ойн баяртай давхцах олон улсын номын наадамд хүүхдийн 250 зохиолч түүхэн, уран зөгнөлт, инээдмийн зохиолоороо оролцох юм байна. Уг арга хэмжээнд манай зохиолчид оролцох, эсэхийг МЗХ-ны дарга Г.Мөнхцэцэгээс тодруулахад “Манай зохиолчид энэ тухай ярихгүй, чимээгүй л байна” гэв.
Ж.Хана