Нью-Йорк хотын “Venus оver Manhattan” галерейгаас Сальдадор Далийн “Cartel de Don Juan Tenirio” бүтээлийг хулгайлсан хүн нүглээ наминчилж, уг зургийг шуудангаар буцаасан тухай “Reuters” мэдээлэв. 1949 онд бүтээсэн уг зураг “Venus оver Manhattan” галерейд өнгөрсөн тавдугаар сард нээлтийнх нь үеэр ирсэн гэнэ. Зургаадугаар сарын 19-нд галерейн танхимд орж ирсэн туранхай эр хамгаалагчийн анхаарлыг сарниулан, хананаас өлгөөтэй зургийг авч, хар уутанд хийгээд гарч явсан нь камерт бичигдсэн байна.
Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт галерейн цахим шууданд “Алдагдсан зураг буцаж аяндаа гарсан” гэдэг товчхон захиаг хэн нэгэн илгээжээ. Үүний дараахан Европоос ирсэн илгээмж дотор “Cartel de Don Juan Tenirio” зураг байсан гэнэ. Илгээгчийн нэр, хаяг нь хуурамч байсныг цагдаагийнхан тогтоосон байна. Зураг алдагдсан талаар хэвлэлээр шуугисан учир борлуулах боломжгүй болсныг ойлгосон хулгайч ийнхүү эргүүлэн өгсөн байх магадлалтай аж. С.Далийн уг бүтээлийг ойролцоогоор 150.000 ам.доллараар үнэлж байсан юм.
Э.Хана