Ерөнхийлөгч Фернандо Лугог албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж Парагвайн Конгресс үзэж, түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг саяхан хөндөж тавив. Тус улсын Каниндейд мужид хувийн эзэмшлийн газрыг дураар булааж авсан тариачид болон цагдаа нарын хооронд энэ сарын 15-д мөргөлдөөн болж, 17 хүн нас барсан нь Конгресс ийм алхам хийх шалтгаан болжээ. Гэтэл Парагвайн хууль тогтоогчдын энэ үйл ажиллагааг төрийн эргэлт хэмээн Латин Америкийн орнууд үзэж, шинэ эрх баригчидтай хамтарч ажиллахаас татгалзлаа.
Парагвай дахь үйл явдал цааш нэлээд эмх журамгүй, санаанд оромгүй байдлаар өрнөж байна. Юуны урьд Ерөнхийлөгчид ит гэл үзүү лэх эсэх асуудал анхаарал ихээхэн татаж буй бөгөөд энэ нь дэлхий дахинд хэрэглэх гэж төдий лэн яараад байдаггүй, бас Төрийн тэрг үүнийг огцруулж төгсөх нь тун ховор байдаг арга хэмжээ юм. Уг арга хэмжээний дүнд хардлага сэрдлэгэд өртсөн улс төрч хэрэг явдал өөрийнх нь хувьд бүтэл гүйгээр төгсөхийг хүлээн тэвчиж чадалгүй албан тушаалаасаа сайн дураараа огцордог эсвэл түүнийг цагаатгадаг.
Парагвайн хувьд хууль тогтоогчдын шийдвэрийг эхлээд хүлээж авсан Ерөнхийлөгч сүүлд нь тэднийг шүүмжлэв. Фернандо Лугогийн улс төрийн шатаар өгсөх үйл явц нэлээд хожуу буюу түүнийг 50 нас хүрэхийн өмнөхөн эхэлсэн байна. Тэр хүртэл Луго шашин номын ажил эрхэлж байв. Тэрбээр 1977 онд 36 настайдаа санваартан болсон аж.
Эквадор улсад таван жил шашны номлогч байгаад эх орондоо эргэж ирснээ дахин ном үзэхээр Ром яваад мөн таван жил болжээ. Түүнийг өөрийнх нь хүсэлтээр бус тухайн үеийн эрх баригчдын шаардлагаар хийд нь Европ руу явуулсан гэсэн яриа байдаг. 1987 оноос Луго эх орондоо суурин байх болжээ. 35 жил болсон Альфредо Стресснерийн засаглалд үүнээс хоёр жилийн дараа цэг тавив. Фернандо Луго улсдаа хамгийн ядуу гэгддэг Сан-Педро мужид 1994 онд хамба лам нь боллоо. Тэгснээ улстөрчийн замыг сонгох талаар 2000 оны эхнээс бодох болсон байна. Энэ нь хэдийгээр ер бусын алхам байсан ч Луго амжилт олж байлаа. Тэрбээр уран цэцэн ярьдаг, хүн ардынхаа зовлон жаргалыг сайн мэддэг, гуарани хэл мэддэг байв. Энэ нь тэндхийн уугуул угсаатны язгуур хэл бөгөөд түүнийг Луго мэддэг байснаар дэмжигчдийнхээ тоог нэмж чадсан аж. Гэтэл хийд нь түүнийг хамба ламын суудлаас салахыг зөвшөөрсөнгүй. Гэлээ ч Луго үүнийг үл хайхран шашны зэрэг зиндаа, хэргэм цолоосоо татгалзав.
Шашны талынхан түүнийг эгэл амьдрал руугаа эргэж орохыг зөвшөөрөхгүй л байлаа. Эцэст нь Луго 2006 онд сонгууль угтсан кампанит ажлаа шашны мяндгаасаа салалгүйгээр эхлүүлэв. Тэгээд Төрийн тэргүүний сонгуульд ялж байж, 2008 онд арай гэж “шар шувталжээ”. Төрийн хар хүний амьдралаар замнахыг Ромын хамба XVI Бенедикт өөрийн биеэр түүнд зөвшөөрсөн байна. Ерөнхийлөгч болчихоод Луго цалин авах, тусгай харшид залрахаас татгалзаж, ихэд даруу хувцаслаж, эхнэргүй амьдарч, үнэн хэрэгтээ сахил санваартан адил аж төрж байсан нь түү- нийг олны дунд ихээхэн нэр хүндтэй болгов. Гэтэл ханилан сууна гэж олон жилийн өмнө амласан ч хэлсэндээ хүрээгүй Ерөнхийлөгч хоёр настай хүүхдийн минь эцэг хэмээн Розалита Каррильо гэгч эмэгтэй мэдэгдсэнээр 2009 оны дөрөвдүгээр сард анхны “аянга цахилгаан нижигнэх” нь тэр. Энэ мэдээ Парагвайн нийгмийг тэр аяар нь доргиож, Луго ч уг дуулианыг хайхрахгүй байж чадаагүй бөгөөд яаж ч хичээгээд түүнийг намжааж чадсангүй.
Арван жил үргэлжилсэн гэх тэр хоёрын дотно харилцаа эхлэх үед охин ердөө 16 настай байсан нь хүмүүсийн дургүйг сүрхий хүргэжээ. Түүнээс гадна Ромын хамба лам Парагвайн Төрийн тэргүүнээс шашны өндөр мяндгийг цуцлаагүй байхад хүү нь мэндэлсэн байв. Хувийн амьдралаа цэгцлэхийг хүссэн эмэгтэй өөрийн үйлдлийг хэвлэлд хандах төдийгөөр хязгаарласангүй, Ерөнхийлөгчийг шүү хэд өгөв. Аргагүйн эрхэнд Луго эцэг болохоо зөвшөөрөөд зогсоогүй хүүгийн эхэд төлбөр өгөх болсон байна. Ийм явдлын түүх дөнг өж эхэлж буй нь удалгүй тодорхой болжээ. Ро залита шиг мэдэгдлийг хоёр ч эмэгтэй хийв гэнэ. Лугогоос олсон хүү нь зургаан настай гэж тэр хоёрын нэг нь хэлсэн бол, нөгөө нь “Хүүгээ хүн болгох гэж 16 сар зүтгэлээ” гэсэн байна. Түүгээр ч барахгүй 2001 онд санваартан Луго түүнийг хүчирхийлсэн хэмээн зургаан настай хүүгийн эххэлжээ.
Бас Лугогийн нэртэй холбоотой, янз бүрийн эмэгтэйгээс төрсөн 18 хүүхэд бий гэж тэр ярьсан аж. Гэтэл “16 сар зүтгэсэн” хүүхнээс гарсан хүү Ерөнхийлөгчийнх биш болох нь ДНХ-ийн шин жилгээгээр тогтоогдсон байна. Зургаан настай хүүд хийсэн шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа гэнэ. Өөр бас нэг хүү байдгийг Луго өөрөө 2012 оны зургаадугаар сард хүлээн зөвшөөрсөн аж. Тэр нь эмнэлгийн сувилагч Нарсиса Делакрус гэгчээс гарсан 10 настай хүү юм байна. Энэ мэт дуулиан шуугиан дэгдээд байсан ч Луго “хүнд байдаг юу ч надад харш биш” хэмээн парагвайчууддаа хэлээд Ерөнхийлөгчийн албаа хашсаар байлаа. Гэхдээ Лугогийн улс төрийн амьдрал хувийнх шигээ тэгтлээ бүтэлтэй биш байна.
Ерөнхийлөгчийн сэнтийд тэрбээр заларч чадсан ч ядуу өрхүүдийг газартай болгох амлалтаа хэрэгжүүлж чадсангүй. Үүнд гагц Лугогоос гадна улс төрийн нөхцөл байдлыг, яг таг хэлбэл Конгрессийн бүрэлдэхүүнийг буруутгах нь шударга ёсонд нийцнэ. 2008 оны Парламентын сонгуулийн үр дүнгээр Конгрессийн хоёр танхимд тун ер бусын байдал бий болжээ. Сөргөлдөгч хоёр нам хоорондоо эвссэн байна. Тэдний ашиг сонирхол эрс тэс байх нь мэдээж. Ерөнхийлөгч болон тариачдын эрх ашгийг хамгаалдаг Либерал нам ядуу тариачдыг хамгаалахад, сөрөг хүчний Ко лорадо нам чинээлэг хүмүүсийн төлөө ажиллана. Статистикаас үзвэл, хөдөө аж ахуйн ашигтай газрын 80 хувь нь хүн амын хоёрхон хувийн мэдэлд байх жишээтэй. Ийм нөхцөлд ажиллахад Ерөнхийлөгчид үлэмж түвэгтэй. Тэрбээр ямагт буулт, тохиролцоо хийх арга замыг хайна.
Харамсалтай нь ийм замыг олох боломж үнэндээ байхгүй. Хөдөө аж ахуйн эдийн засагтай улс орны гол тэжээгч болсон тариаланчдын байдал улс төрийн ийм нөхцөлд ер сайжирсангүй. Энэ нь нийгмийн түгшүүртэй байдлыг улам нэмэгд үүлж байна. Газаргүй 150 тариачнаас бүрдсэн нэг бүлэг Колорадо намын гишүүн, өөд болсон Стресснерийн дотнын анд байсан нөлөө бүхий бизнесмэн Блас Рикельмегийн эзэмшил газрыг булааж авснаар Парагвай улсын байдал 2012 оны зургаадугаар сарын 15-нд оргил цэгтээ хүрч хурцдав. Энэ өдөр цагдаа хийгээд тариачдын хооронд жинхэнэ тулаан болж 11 тариачин, зургаан цагдаа амиа алдлаа.
...Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар Депутатуудын танхим болон Сенатад санал хураахад тун цөөн хүн Ерөнхийлөгчийг дэмжжээ. Дээд танхимд санал хураасны дараахан Ерөнхийлөгчийг огцорсон хэмээн зарлалаа. Ерөнхийлөгчийн асуудлаар санал хураах болсон гол шалтгаан нь улс орныхоо нөхцөл байдлыг хянаж чадаагүй, үүнээс болж эмх замбараагүй байдал дэгдэж, хүмүүсийн амь үрэгдсэн явдал юм. Түүнээс гадна зүүний чиглэлийн намуудад хэт төвийг сахисан байр сууринаас ханддаг, босогчидтой хийсэн тэмцэл нь үр дүнгүй болсон, Бразил улсын нутаг дэвсгэрт хамаарах буурцгийн талбайг булааж авсан 3000 тариачныг хөөж гаргаагүй гэх мэт ялыг бас Ерөнхийлөгчид тохож байгаа юм.
Лугог огцруулж, түүний орлогч байсан Федерико Франког Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр Латин Америкт шуурга дэгдээгээд байна. Венесуэл, Боливи, Никарагуа, Аргентин, Эквадор, Бразил, Чили, Колумб, Мексик, Перу, Уругвай, Сальвадор улс Лугог хамгаалж байна. Эдгээр улсын зарим нь Элчин сайдаа Парагвайгаас яаралтай дуудав. Тэд дээрх томилгоог хууль бус хэмээн үзэж Федерико Франкогийн Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдлээ. Тэгвэл Федерико Франко нь өмнөх Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг дуусахаас өмнө буюу ирэх оны наймдугаар сараас наана суудалдаа суух бодолтой байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ