Сонгуулийн санал хураах өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Гэвч архи, шар айраг худалдсан, санал өгч буй хүмүүст тараасан тохиолдол гарсан гэж хууль хяналтын байгууллагад ир гэд мэдээлэл өгчээ. Энэ дагуу холбогдох хууль хяналтын байгууллагаас тодруулахад “Сонгуулийн санал авах байрны орчимд архи согтууруулах ундаа тарааж байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж буй ч одоохондоо батлагдсан зүйл алга” гэв. Түүнчлэн согтууруулах ундаа худалдсан тохиолдол нийслэлд нэлээд гарчээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн эх сурвалж “18.00 цагийн байдлаар архи согтууруулах ундаа худалдсан гэх 67 дуудлагын дагуу шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүлж, хариуцлага тооцоод байна.
Сонгуулийн санал авах байранд халамцуу ирлээ гэсэн дуудлага ч ирсэн. Харьяа дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн эдгээр асуудлыг шалгаад холбогдох арга хэмжээ авсан” гэсэн юм. Манай сурвалжлах хэсэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж, согтууруулах ундаа худалдсан хэдэн аж ахуйн нэгжид хариуцлага тооц сон, архи хэтрүүлэн хэрэглэсэн хэчнээн хүн саатуулсан талаар тодрууллаа. Түүний зэрэгцээ УИХ-ын гишүүн, Төв аймагт МАН-аас нэр дэвшигч Су.Батболдын туслах согтуугаар танхайрсан гэх мэдээллийг лавласан юм.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, хошууч Х.Ууганбаяр “20.00 цагийн байдлаар манай хэлтсийн Эрүүлжүүлэх байранд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 16 хүнийг эрүүлж үүлээд байна. Нууцаар согтууруулах ундаа худалдсан 3-4 дэлгүүр, үйлчилгээний газрын эздэд арга хэмжээ авлаа. Хэдийгээр өнөөдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй ч сагсаар нь шар айраг, хэд хэдэн шилээр архи авч, Туул голын эрэгт сууж байгаа хүмүүсийн тухай мэдээлэл манай олон нийтийн байцаагч нар өгсөн. Үүний дагуу Хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг явуулсан.
Төв аймагт МАН-аас нэр дэвшигч Су.Батболдын туслах Баясгалан гэдэг хүн согтуугаар танхайрсан гэх мэдээлэл зурагтаар гарсныг харлаа. Энэ мэдээлэлд үнэнд нийцэхгүй зүйл байсан. Учир нь тэр хүн согтууруулах ундаа хэрэглээгүй, гэр бүлийн асуудлаас болж эхнэртэйгээ муудалцсаныг ингэж ташаа мэдээлсэн. Гэр бүлийн маргааных нь асуудлыг хэрэг бүртгэгч нар тодруулан шалгаж байна” гэсэн юм.
Г.РАВЖАА