БНАСАУ-ын удирдагч агсан Ким Ир Сен, Ким Чен Ир нарын зургийг аврахаар яваад амиа алдсан 14 настай сурагч охинд Ким Чен Ирийн нэрэмжит шагнал нөхөн олгосон тухай “Новости” мэдээлжээ. Хамгён мужийн Синхын сууринд болсон үерийн үеэр Хан Хён Гён охин усанд автсан байшингаас удирдагч нарынхаа хөргийг авч, усанд норгохгүйн тулд гялгар уутанд хийж байгаад живсэн байна. Охин усанд урсаж явахдаа ч зургуудыг дээш нь өргөж байсныг Хойд Солонгосын хэвлэлд бичжээ. БНАСАУ-ын Ардын дээд хурлын удирдлага баатарлаг үйлс бүтээсэн охинд Ким Чен Ирийн нэрэмжит шагнал, сурч байсан сургуулийнх нь захиралд Үндэсний тугийн нэгдүгээр зэргийн одон, эцэгт нь Хөдөлмөрийн одон, багшид нь гавьяат багш цол олгосон байна.