Одоогоос таван жилийн өм нө Энэтхэгийн Мумбай хотод халдлага зохион байгуулсан этгээдүүдийн нэгийг цаг даагийнхан баривчилсан тухай “Express India” мэдээлжээ. Сайед Забиуддин гэх нэрээр “алдаршсан” Абу Хамзаг энэ сарын 21-нд Делийн нисэх онгоцны буудалд саатуулжээ.
Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Саудын Арабаас Энэтхэг рүү байцаахаар авчирсан гэнэ. Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан тэрбээр Пакистаны Карачи хотод байхдаа террористуудад гар утсаар зааварчилга өгч байсан аж.
2008 оны арваннэгдүгээр сарын 26- нд “Лашкар-э-Тайба” хэмээх бүлэглэлийнхэн Мумбайн “Таж-Махал”, “Трайдент-Оберой” зочид буудал, “Nariman House” цогцолбор, төмөр замын буудал руу халдаж, 166 хүний амь хөнөөсөн билээ. Террористуудыг устгах ажиллагаа 60 цаг үргэлжилсэн бөгөөд тэр үед 238 хүн шархадсан юм.
Халдлагын үеэр амьд гарсан алан хядагч Мухаммед Ажмал Касабыг 2010 онд шүүж, цаазаар авах ял оноосон. Түүнээс гадна Энэтхэгийн хууль сахиулагчид “Лашкар-э-Тайба” бүлэглэлийг үндэслэгч Хафиз Мохаммед Саидыг эрэн сурвалжилж байна.