Ховд аймгийн Зэрэг суманд МАН-ын сонгуулийн штабт ажиллаж байсан ухуулагчдын байрыг шатаажээ. Тус аймгийн хууль хяналтын байгууллагын албаны хүмүүсээс энэ талаар лавлахад “Уржигдар орой ийм асуудал болсон. Одоо холбогдох байгууллагууд шалгаж байгаа” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Орон нутгийн иргэдээс авсан мэдээллээр МАН-ын сонгуулын штабт ажиллаж байгаа ухуулагчдын амьдарч байсан байрны цонхоор шатах зүйл шидэж галдсан. Тухайн үед байранд хүн байгаагүй. Аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирж шалгаж байна. Цаас, сурталчилгааны зурагт хуудас олон байсан болохоор гал тэр дороо газар авсан гэлээ.
Г.РАВЖАА