АНУ-ын Суонси их сургуулийн доктор Ричард Ансвортын ахалсан судалгааны багийнхан шүрэн хадыг далайн нэн ховордсон ургамлын тоонд оруулах санал дэвшүүлжээ. Энэхүү судалгааг Английн Оксфорд болон Австралийн Жеймс Кукийн их сургуулийн эрдэмтэд хамтран хийсэн байна. Шүрэн хадны гаднын таагүй нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд ялгаруулдаг хүчлийн хэмжээ нэмэгдэж байгааг тэд олж тогтоожээ. Сүүлийн жилүүдэд агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэт исэл нэмэгдэж байгаа нь хүчил ялгаруулалтад нөлөөлж байгаа гэнэ. Үүнээс болж далайн ус улам хүчиллэг болж байгаа аж. Энэ нь хийжүүлсэн ундаа шүдний пааланг гэмтээдэгтэй адил нөлөөг шүрэн хаданд үзүүлдэг байна.
Доктор Ансвортын үзэж буйгаар нүүрсхүчлийн давхар ислийг фотосинтезийн ур валд оруулах нь усыг шүлтжүүлэх үр дүнтэй арга аж. Су далгааны багийнхан далайн ургамалд хамгийн ихээр нөлөөлж буй далайн ус хүчиллэг болж буй асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн юм. Далайн усан дахь химийн хорт бодис, агаарын бохирдол, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа шүрэн хадны амьдралд сөргөөр нөлөөлж буй. Тиймээс шүрэн хадыг далайн ховор ургамлын жагсаалтад оруулах санал гаргасан байна.
Х.Цолмон