”Сербийн уурхайн ажилчид уурхайн гүнээс таван арслан зааны яс олсноо холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн байна. Мөстлөгийн үеийн талаар их зүйлийг мэдээлэх эдгээр олдвор Костолац хотын нүүрсний уурхайн 20 метр гүнд байсан гэнэ.
Тэдгээр амьтан 10.000 жилийн тэртээд амьдарч байсан мammuthus primigenius төрлийн арслан заан болохыг палеонтологчид тогтоожээ. Сербийн тал Франц, ХБНГУ-ын мэргэжилтн үүдтэй хамтран арслан заануудын ясыг судлахаар болсон гэнэ.
Э.Хана