Парагвайн Парламент өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Ерөнхийлөгч Фернандо Лугог албан тушаалаас нь огцруулсан билээ. Энэ сарын 15-нд болсон тариачид, цагдаагийнхны хоорондын мөргөлдөөний үеэр Төрийн тэргүүн зөв шийдвэр гаргаагүй хэмээн түүнийг огцруулсан байна. Тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг Дэд Ерөнхийлөгч Федерико Франко гүйцэтгэхээр болжээ. Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэрийг Аргентин, Бразил, Венесуэл, Колумб, Чили, Уругвай, Мексик, Перу, Эквадор тэр гүүтэй Латин Америкийн орнууд шүүмжилж, Парагвайгаас Элчин сайд нараа эргүүлэн татах арга хэмжээ авахаа илэрхийллээ.
Венесуэлийн эрх баригчид Парагвайн шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн, Элчин сайдаа татах, нефтийн нийлүүлэлтээ зогсоох арга хэмжээ авахаа мэдэгдэв. Парагвайн Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Феде рико Франко нь Өмнөд Америкийн нэгдсэн зах зээл бий болгох Уго Чавесын санаачилгыг эрс эсэргүүцэж байсан билээ. Түүнээс гадна Аргентиний Ерөнхий лөгч Кристина Киршнер “Фернандо Лугог огцруулсан нь төрийн эргэлт” хэмээн мэдэгдлээ.
Мөн Өмнөд Америкийн үндэст нүүдийн холбооны гишүүн орнууд Асунсьонд болж буй үйл явдлын талаар нэгдсэн байр суурьтай байгаагаа онцлов. Бразилийн Төрийн тэргүүн Дилма Роуссеффийн хэлснээр, Өмнөд Америкийн үн дэстнүүдийн холбооны гишүүн орнууд Перуд чуулж, Парагвайд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болжээ. Гэвч Парагвайн Ерөн хийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Феде ико Франко ямар ч төрийн эргэлт болоогүй хэмээн мэдэгдлээ.
Х.ОД