Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор тавдугаар сарын 14-ний үдэш манай улсад ирсэн Филиппин улсын иргэн 45 настай Т их хэмжээний герион тээж яваад манай хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан тухай бид мэдээлсэн. Түүгээр зогсохгүй уг эмэгтэйг тосож, барааг нь авч, өөр хүнд дамжуулах байсан А гэх монгол бүсгүйг ч саатуулсан. Өдгөө тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд хорьж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Бидний авсан мэдээллээр филиппин эмэгтэй зөвхөн нэг удаа ч бус, өмнө нь 4-5 удаа манай улсад жуулчин маягаар ирчихээд тэр шөнөдөө буцаад явдаг байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа гэнэ. Тэрбээр Зүүн өмнөд Азид хууль бус үйл ажиллагаа явуулдаг хар тамхины бүлэглэлийн гишүүн нэгэн этгээдийн захиалгаар манай улсад брэндийн хувцас хүргэж өгөх нэрээр ирсэн гэдгээ цагдаагийнханд тайлбарласан байна.
Г.ОРЧЛОН