Хуурамч бичиг баримт ашиглаж төрийн албанд шургалсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж шалгадаг ч хариуцлага тооцсон нь цөөн. Хууль ёсыг дээд зэргээр сахин биелүүлж байх учиртай, хатуу чанд хяналт, ёс зүйг дээд зэргээр шаарддаг төрийн тусгай албанд ч хуурамч дипломтой хүн шургалсан байжээ. Энэ нь боловсролын хуурамч гэрчилгээ, мэргэжлийн дипломтой хүмүүс цөөнгүй байдгийн нэг жишээ болов.
Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, комиссар О.Одхүүгийн эрхзүйч, хуульчийн диплом хүчингүй байсан гэнэ. Энэ тухай тус газрын ал баны хүмүүсээс лавлахад ямар нэг тайлбар өгсөнгүй. Өөр нэг эх сурвалж “АТГ-ын даргын дэргэдэх Дотоод аюулгүй байдлын албанаас ажилт нуудынхаа боловсролын гэрчилгээ, дипломыг шалгасан юм. Энэ үеэр ахлах мөрдөн байцаагч О.Од хүүгийн эрхзүйч, хуульчийн диплом асуудал тай нь илэрсэн юм билээ” гэв.
О.Одхүүг өмнө нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын удирдлага дор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, түүний “баруун гарын” хүн гэх юм билээ. Э.Амарбат АТГ-т хэлтсийн даргаар томилогдоход дагаж очсон аж. “Эрхзүйч, хуульчийн диплом нь хүчингүй нь батлагдсан тул түүний мөрдөн байцаалт явуулж, шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүд эрх зүйн чадамжтай эсэх нь эргэлзээтэй” гэж нэгэн өмгөөлөгч өгүүлэв.
АТГ-ын өөр нэгэн эх сурвалж “Тэрбээр хичээлдээ бараг суугаагүй явсаар сургууль төгсөхдөө дипломоо худалдаад авчихсан юм билээ. Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын даргын зөвлөл хуралдсан. Энэ үеэр уг асуудлыг авч хэлэлцсэн юм. Тэр үед О.Одхүү саналаараа ажлаасаа халагдсан” гэв.
Г.РАВЖАА