Богинохон шар үстэй Мирандагийн дүрээр л кино сонирхогчдод төсөөлөгддөг жүжигчин Синтия Никсон угтаа тайзны урлагийн сор болсон жүжигчдийн нэг. Бродвейн театрын уран бүтээлчийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьжээ.
-Синтия Никсоныг бид “Их хотын секс” цувралын Миранда Хоббсын дүрээр илүүтэй танина. Гэхдээ тэрбээр Бродвейн театрт тавьсан “Оюун ухаан” жүжгийнхээ дүрээр саяхан “Тони”-гийн шагнал хүртсэн юм. Танд баяр хүргэе.
-Маш их баярлалаа.
-Гэхдээ энэ таны анхны шагнал биш байх аа. “Эмми”-гээс хоёр ч удаа, мөн “Грэмми”, Дэлгэцийн урлагийн жүжигчдийн холбооны шагналыг хоёр удаа хүртсэн. Харин “Тони”- гоос анх удаа шагнал хүртэж байна уу?
-Өмнө нь нэг удаа “Тони”-гийн цомтой харьж байсан.
-Танд ер нь аваагүй шагнал гэж байна уу?
-“Оскар” байхгүй. “Хейс ман” ч байх гүй. (инээв)
-“Оюун ухаан” жүжигт та тун гайхалтай дүр бүтээсэн. Хорт хавдраас болоод шаналж байгаа хэдий ч сэтгэлийн тэнхээтэй, зоригтой, дайчин эмэгтэйн дүр бүтээсэн. Жүжигчний хувьд ч багагүй зориг гаргасан байх. Учир нь та тайзан дээр нүцгэн гарсан шүү дээ.
-Тийм ээ.
-Таны амьдралд ойрхон болохоор жүжиглэхэд илүү дөхөм байв уу. Ээж тань гурван ч удаа хавдраа эмчлүүлж байсан байх аа?
-Тийм ээ, гурван удаа
-Гэсэн ч өвчинд бууж өгөлгүй бидэндтэй хамт байсаар л байна.
-Тийм ээ. Ээж минь одоо 82 настай.
-Та бас 2006 онд хавдартай тэмцэж байсан. Тэр тухайгаа яриач. Хавдартай хүмүүсийн амьдрал таны тоглосон жүжигт гард агтай адилхан уу?
-Зарим талаараа адилхан. Та хавдартай тэмцэх гэж ярьж байна л даа. Миний хувьд бол энэ их ахадсан үг юм шиг санагдаж байна. Учир нь миний онош хавдар гэж гарсан хэдий ч хөнгөн хагалгаа хийлгэсний дараа таван жилийн турш туяаны эмчилгээ хийлгээд л эдгэсэн. Тиймээс хавдартай хийсэн тэмцэл гэж нэрлэхэд арай өрөөсгөл болох байх. Хэдийгээр өвчин гэдэг тоглоом биш ч, хавдраасаа болоод шаналж, амьд рахаар тэмцэж байгаа хүмүүсийн дэргэд миний өвчин цоорсон шүд авахтай л адилхан мэс засал болж өнгөрсөн.
-Тухайн үед аймшигтай санагдаж байсан уу?
-Мэдээж айж байсан. Гэхдээ ээж минь энэ өвчнийг нэг бус удаа ялаад гараад ирсэн болохоор надад туршлага байсан. Би ээж минь хавдартай болсноо хэрхэн хүлээн авч, түүнийгээ хэрхэн эмчлүүлж байсныг нүдээр харсан болохоор тэр. Гэхдээ өмнө нь эмнэлэгт очиж бай сан дүр зурагтай харьцуулах аргагүй л дээ. Хэд хэдэн найз минь хавдраас болоод, бас зарим нь ДОХ-ын улмаас нас барахад би эмнэлэгт очиж байлаа. Тэд л илүү аймшигтай, сэтгэлийг минь хамгийн их өвтгөсөн. Харин хавдрынхаас илүү өвдөлтийг хүүхдүүдээ төрүүлэх дээ мэдэрсэн. Тоглосон дүр болох Вивианы хорт хавдар хүндэрч, их өвддөг. Харин тэр өвдөлтийг баримжаалсан миний цорын ганц зүйл бол…
-Төрөлт. -
Тийм ээ.
-“The New York Times” сонинд таны тоглолтыг “ойлгомжтой, чамин, далайцтай” болсон хэмээн дүгнэсэн байсан. Үзэгчдийн алга ташилт бас “Тони”-гийн шагнал хүртсэн тань өөрөөрөө бахархах сэт гэгдэл төрүүлсэн үү?
-Тэгсэн шүү. Дүр минь гайхалтай сайхан байсан л даа. Жүжгийн дийлэнх хугацаанд тайз наа гарч хү- мүү сийг инээлгэж, бас сэтгэлийг нь хөндөж нулимсыг нь унагаж чаддаг хүчтэй дүр. Үзэгчдийн сэтгэл хөд лөл, алга ташилт жүжигчдэд эрч хүч, урам зориг хайрладаг.
-Та өнгөрөгч сард хуримаа хийсэн.
-Тийм ээ.
-Гэхдээ та эсрэг хүйсийнхээ хүнтэй их олон жил хамт амьдарсан байх аа?
-15 жил. Бид хоёр хүүхэдтэй.
-Харин сая эмэгтэй хүнтэй гэрлэлээ. Гэнэтийн энэ өөрчлөлт тань хүмүүсийн анхаарлыг их татсан. Тиймээс таны хэлж байсан үгийг сануулмаар байна. “Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглоно гэдэг улс төрийн тоглоом болоод байна. Үнэндээ энэ асуудал бидэн шиг хосын хувьд их энгийн, хувь хүний эрх ашигтай илүү холбоотой юм. Би найз бүсгүйтэйгээ гэрлэмээр байна. Гэр бүлийнхэн, найз нөхдөө хуримандаа уримаар байна. Бид хүүхдүүдээ ч тэр онцгой үдэш хамт байлгаж, насан турш дурсан явах сайхан үдшийг тэмдэглэн өнгөрүүлмээр байна” гэж байсан.
-Баярлалаа.
-Та бусад хүмүүсийн хийдгийг л хиймээр байна гэж энэ үгээрээ хэлэх гэсэн болов уу.
-Тийм ээ. Тухайн үед улс төрийн л сэдэв болоод байсан ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаар хэлсэн. Бусад хүний л адил ижил хүйстнүүд ч хуримаа хийхийг хүсдэг. Тэд өөрсдийн хайрыг баяр болгон тэмдэглэхийг хүсдэг. Тэд насан туршдаа үнэнч байхаа тангараглахыг хүсдэг. Тэд энэ баяраа найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцахыг хүс дэг. Тэднийхээ өмнө сүүлчийн амьс гал татах хүртэл би энэ хүнтэй хамт амьдарна гэдгээ бардам хэлэхийг хүсдэг.
-Та амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Хэзээ хэзээнийхээс илүү жаргалтай байна.
-Амьдрал танд сайхан хандаж байх шиг.
-Амьдрал сайхан байна.
-Таны “Их хотын секс” кинонд бүтээсэн дүрийг дурсахгүй байх аргагүй. Мириндагийн дүр надад их таалагддаг шүү.
-Тэр гайхалтай эмэгтэй.
-Та “Охид” цувралыг үзсэн үү?
-Амжаагүй л байна. Гэхдээ үзэхийг маш их хүсэж байгаа шүү. Энэ цувралын талаарх сонирхолтой мэдээллүүд сүүлийн үед чих дэлсэх болсон.
-Хүн бүр л “Их хотын секс”-ийн шинэ хувилбар гэж хэлэх юм.
-Харин тэгж байна билээ.
-Би цөөнгүй удаа тэгж бичсэн байхыг уншлаа. “Их хотын секс” цуврал америк бүсгүйчүүдэд ямар зүйл ухааруулсан бол?
-Ганц бие байна гэдэг хэвийн зүйл. Та 30 настай, бүр 40-тэй байсан ч энэ нь бурхнаас өгч буй шийтгэл хэмээн амьдралдаа сэтгэл дундуур байх, өөртөө гутрах хэрэггүй. Гэхдээ би ганц бие гээд гэртээ утас дуугарахыг хүлээн бүгэх хэрэггүй. Амьдралаа илүү баялаг, сонирхолтой болгох хэрэгтэй. Тэр ч байтугай ганц бие хэрнээ гэрлэсэн бүсгүйчүүдээс дутахааргүй сексийн амтыг хангалттай мэдрэх боломжтой. Гол нь та цагийг хөгжилтэй өнгөрүүлж, адал явдалтай амьдрах хэрэгтэй. Мэдээж бас ажлаа, найз нөхдөө орхигдуулж болохгүй.
Гартаа хуримын бөгжгүй байна гэдэг аз жаргалгүй байхын шалтгаан биш юм шүү гэдгийг л бүсгүйчүүдэд ухааруулсан болов уу.
О.Ундармаа