Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт алтны төлөө улайран зүтгэсэн иргэдийн дайралтаас үүдэн хүний амь нас хохирсон хэрэг энэ сарын 4-5-нд шилжих шөнө гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Алтны төлөө иргэд яагаад бусдын эзэмшил газар руу дайрах болов, тэд чухам хэн байв, чухам юу болсон талаар бодит мэдээлэл хүргэх үүднээс тус багийг зорилоо. Сумын төвөөсөө даруй дөрөв дахин олон хүн амтай Хайлааст багийн хөгжил, тохижилт, хүмүүсийн унаж байгаа машин нь тухайн багийн иргэдийн амьдрал, орлого нь хэр байдгийг илтгэх аж.
Одоогоос 12 жилийн өмнөөс Заамар сумын Хайлааст багт алтны орд илрэн гадаад, дотоодын нийлсэн арваад компани үйл ажиллагаа эхэлснээр энэ багийг зоригсод нэмэгдсээр өдгөө 5000 гаруй оршин суугчтай болжээ. Харин одоо тус багт “Алтан дорнод Монгол”-оос гадна, “Шижир алт” компани үйл ажиллагаа явуулж буй ч удахгүй уурхайн хаалтаа хийх гэж байгаа юм байна. Энэ сарын 4-5-нд шилжих шөнө 300 гаруй иргэн “Алтан дорнод Монгол”компанийн карьер руу дайрсан аж. Тус компанийн Аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч Н.Эрдэнэбаатартай уулзаж, тухайн өдөр юу болсон талаар тодрууллаа.
-Танай уурхай руу дайрсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Чухам юу болсон юм бэ?
-Манай компани үйл ажиллагаагаа эхлээд сар гаруй болж байна. Энэ сарын 4-ний 23.00 цагийн үед морь, мо тоцикл, машинтай 300 гаруй хүн манай карьер руу дайрсан.
-Яагаад дайрах болсон юм бэ. Зарим хэвлэлд бэлчээрээ хамгаалсан малчид байсан гэх мэдээлэл гарсан байна лээ?
-Энэ компани ОХУ-ын иргэн С.В.Паушокийн эзэмшилд байсныг монголчууд сайн мэднэ. Тэр хүнээс монголчууд худалдан авч, үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байна. Дайрсан хүмүүсийг нинжа, эсвэл бичил уурхайчид гэж за рим нь ойлгож байгаа бололтой. Газар дээр нь байсан, нүдээр харсан хүний хувьд би тэднийг бүлэг дээрэмчид л гэж хэлнэ. Энэ компанийг монголчууд авахаас өмнө үйл ажиллагаа нь бараг дөрвөн жил га руй зогссон. Биднийг ирэхэд нинжа, бичил уурхайчид манай эзэмшлийн талбайд орсон байсан. “Энэ газар монголчуудын эзэмшилд ирсэн. Одоо удах гүй ажиллана, нутгийн иргэдийг ажлын байртай болгоно, анкетаа бэлдээд байж бай” гэхэд ойлгоод явсан юм. Харин энэ хүмүүс тэднээс тэс өөр. Дайрсан 300 гаруй хүний хамгийн арын хэсэгт нь “Ланд круйзер” унасан хү мүүс, өмнөх хэсэгт нь мотоциклтой залуус, гэрэлтүүлэгчтэй малгай өм сөж, хоёр талыг нь үзүүүрлэсэн төмөр, уут дүүрэн чулуутай байсан. Нүүрэн талдаа 16-18 насны морьтой залуусаар хаалт хийсэн. Тэд архи уусан учир ярилцаж, юм асуух завдал өгөлгүй шууд чулуугаар нүүлгэсэн.
-Нутгийн иргэдтэй уулзахад дайрсан хүмүүс заамрынхан биш гэх юм. Та бүхэн 300-гаад хүнийг яаж тараасан юм бэ. Цагдаагийнхан тусалсан уу?
-Тийм ээ, бид асууж сурагласан. Олонх нь ойр орчмын сум, аймгийн иргэн юм билээ. Бид цөөхүүлээ ч хууль зөрчиж болохгүй, тайван байхыг сануулж, цагдаагийнхан ирж байгаа гэж чанга яригчаар хэлсэн. Зарим нь бидний үгэнд ороод буцсан. Харин архи уусан залуус чулуу нүүлгэж, үзүүрлэсэн төмрөө барин хамгаалагчид руу дайрсан. Бид үүргээ гүйцэтгэж, шөнийн 01.00 цагийн үед тэднийг тараасан. Дайралтыг зохион байгуулж, гол үүрэг гүйцэтгэсэн хүнийг цагдаад хүргэж өгч байтал, карьерийн орчимд согтуу хүн байгааг манай ажилтан бидэнд мэдэгдсэн. Бид карьер руу унах аюултайг сануулж, мотоциклоосоо буу гэж удаа дараа хэлсэн боловч ойлгох чадваргүй байснаас гадна жолоогоо тавихгүй байсан. Түүнийг карьер руу унагахгүйн тулд мотоциклиос нь түлхсэн. Түүнийг машиндаа суулган багийн цагдаагийн хэлтэст хүргэсэн. Цагдаагийн ажилтнууд “Бид ийм хүн хүлээж авахгүй, эмнэлэгт хүргэж өг” гэхээр нь эмнэлэгт аваачсан. Гэтэл удалгүй нас барчихлаа гэж бидэнд хэлсэн. Болсон үйл явдал ердөө энэ.
-Танай ажилтнуудаас энэ хэрэгт сэжигтнээр татсан гэсэн үү. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан юм болов уу?
-Манай нэг хамгаалагчийн шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй юм билээ. Дайрсан иргэд айх, хүнийг хайрлахыг огт мэддэггүй бололтой. Бид хүний эрх чөлөөнд халдах, тэднийг зодох эрхгүй гэдгийг тэд мэддэг болохоор инээлдэн тохуурхаж, манай таван ажилтныг хөнгөн, хүнд гэмтээсэн. Одоогоор гурав нь хотод эмчлүүлж байгаа. Эрдэнэт хүний амь нас хохирсонд бид үнэхээр харамсаж байна. Гэхдээ бид түүнийг зодоогүй гэдгээ цагдаад үнэнээр нь хэлсэн. Уурхайн ажилтнууд архи уух нь байтугай амсах ч эрхгүй, ажилдаа гарах, буцаж ирэхдээ согтуурлын зэрэг хэмжигч үлээж шалгуулдаг. Талийгаач архи их уусан байсан, мотоциклио жолоодож чадахгүй удаа дараа унаж байсан гэж манай хамгаалагчид хэлсэн.
Ж. МЯГМАР: ШҮҮХ, ЦАГДААГИЙНХАН ҮНЭНИЙГ ТОГТООНО БИЗ ЭЭ
Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс талийгаачийн гэрт очлоо. Тэрбээр эхээс дөрв үүлээ, ээжтэйгээ амьдардаг байж.
-Хүү чинь хэдэн цагийн үед гэрээсээ гарсан юм бэ. Золгүй явдал болсныг та хэзээ мэдэв?
Ж.Мягмар: -Манайх гурван охинтой, ганц хүүтэй байсан юм. Хүү маань төслийн хэдэн мал маллаж, надад тус дэм болдог байсан. Тэр өдөр 22.00 цагийн үед тамхи, ойр зуурын хүнсээ аваад ирье гээд явсан юм. Гэтэл үүрээр эмгэнэлт мэдээ ирсэн. Архи уугаагүй, гэрээсээ эрүүл гарсан.
-Тэр шөнө “Алтан дорнод Монгол” компанийн карьер руу хүмүүс дайрсан байна лээ. Тэдэн дунд явж байгаад гэмтэж, бэртсэн юм биш байгаа?
-Мэдэх зүйл алга. Карьер руу хүмүүс дайрсан гэж дуулсан. Гэхдээ миний хүү тэнд байсан, эсэхийг би мэдэхгүй юм. Шинжилгээний хариу одоо хэр нь гараагүй. Тэр зодсон, энэ хүн гэмтээсэн гэж хэлж мэдэхгүй байна. Хүү маань цэргийн алба хаасан, эрүүл саруул хүүхэд. Ямар ч байсан шинжилгээний хариу нь гарахаар хууль, хяналтын байгууллага шалгаж, үнэнийг тогтооно гэдэгт ит гэл тэй байна гэв.
Ц.БАТТУЛГА: БИДНИЙ ХҮЧ ХҮРДЭГГҮЙ ЮМ
Заамар сумын Хайлааст багийн сум дундын Цагдаагийн хэлтсийн Сургалт хариуцсан ахлах байцаагч бидэнд ингэж хэлэв. Заамар суманд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж рүү бүлэг хүмүүс дайрах явдал удаа дараа гардаг аж.
-Танай ажилтнууд 300 гаруй хүн 45 хамгаалагч руу дайрч байхад танайхан яагаад очоогүй юм бэ?
-Бид зөвхөн Заамар сум бус Цээл, Баянхангай, Лүн, Угтаал, Өндөрширээт, Эрдэнэсант гээд зургаан сумыг хариуцан ажил ладаг. Манай хэлтэс 64 хүний бүрэлдэх үүнтэй ч сумдад тарж ажилладаг болохоор хүн хүч хүрэлцдэггүй. Түүнээс гадна өдөртөө 50 литр шатахууны нормтой, хаа наа ч хүрэхгүй юм.
-Тэр шөнийн дайралтын улмаас олон хүний амь нас эрсдсэн бол яах байсан юм бэ. Дайралтыг зохион байгуулсан хүмүүсийг яагаад шалгахгүй байгаа юм бэ?
-Манай дарга ажлаар өөр сум руу явсан. Хэргийг мөрдөн шалгах ажил эхэлсэн учраас дэлгэрэнгүй зүйл ярих боломжгүй. Тус компаниас албан ёсны гомдол гаргасныг шалгаж байгаа. Бидэнд согтуу хүн байна гэсэн дуудлага ирсэн ч удалгүй эмнэлэгт очоод нас барсан байна лээ гэв.
Хайлааст багийн их эмч Ц.Пүрэвсүрэн “Шөнөдөө нэг сувилагч жижүүрт гардаг. Тэр шөнө согтуу хүн ирээд нас барлаа гэж надад мэдэгдсэн. Эмнэлгийн анхны тусламж ч авч чадаагүй. Баруун хацар нь шалбарснаас өөр ямар гэмтэл авсныг нь би хэлж мэдэхгүй. Харахад гар хөл нь хугарч, тулгуур нь яс нь гэмтээгүй байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр асуудлыг шийдэх учиртай” гэв. Заамар суманд нинжа гэх ашигт малтмал хувиараа олборлогчид анх бий болсон гэхэд хилсдэхгүй. Энэ сумынхан байгалийн баялагаа хууль ёсны дагуу ашиглан, иргэдийг ажлын байртай болгож буй тус компанийнханд ам сайтай байдаг аж. Учир нь С.В. Паушокийн үед нутгийн иргэдээс мах, сүү, бараа бүтээгдэхүүн авдаггүй, тэр ч бүү хэл уурхайд ажилладаг монголчууд цалингаа нийслэлд ирж авдаг байж. Харин монголчуудын эзэмшилд ирснээр тухайн багийн малчдаас мах сүү, цагаан идээг нь худалдан авч, уурхайн ажилчдын бүх хүнс, бараа бүтээгдэхүүнийг тус багийн дэлгүүрийн эзэдтэй гэрээ хийж авдаг болсон нь тэдний орлогыг нэмэгдүүлсэн юм байна. Мөн техникийн нөхөн сэргээлт хийж, хоёр худагтай болгон, гахайн аж ахуй байгуулжээ.
Төвөөс сурвалжлагч ирснийг дуулаад тус компанид ажиллаж буй Заамар сумын уугуул иргэд мэдээлэл өгөхийг хүссэн юм.
М.Батжаргал ( Цахилгааны ахлах инженер)
-Би энэ багийг ногоон хөндий байхад нь ирж суурьшсан. Алтны уурхай олноороо ажиллаж, ухаж эхэлсэн. Баялаг дагасан сайн, муу олон зүйл бий. Гэхдээ манай компани шиг олборлолт, нөхөн сэргээлтээ зэрэг хийж байсан нь үгүй. Монголчууд аваад удаагүй учир ашигтай ажиллах болоогүй. Гэтэл манайхан С.В.Паушокийн үед ухаад үлдээсэн нүхийг булж, одоо 16 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж байна.
Би орос эзэнтэй байхад нь ажиллаж байсан. Хүний хүн гэдэг хүний л хүн байдаг юм билээ. Цалин хөлс, монголчуудад хандах хадлага нь өөр байсныг нуухгүй. Харин одоо монгол эзэнтэй болсноор цалин нэмэгдэж, ашигт малтмалаа олборлож буй ч эх орон, газар шороогоо хайрлах сэтгэлтэй нь бидэнд мэдрэгддэг. Заамарын олон иргэн энэ компанийн үйл ажиллагааг дэмжиж, ойлгодог.
М.Болдбаатар (Жолооч, чирэгч)
-Би өмнө нь нинжа байлаа. Хэзээ, хаанаас юу олдох бол гэж газар ухаж явлаа. Цагдаа нарт хөөгдөж туугдаад хэцүү байсан. Харин одоо би энэ компанид орсноор 1.1 сая төгрөгийн цалин авч, эхнэр хоёр хүүхдээ тэжээх чадалтай болсондоо баяртай байна. Одоо эргээд бодоход бид хааяа нэг олддог хэдхэн грамм алтны төлөө амь насаа зольж байж.
Тэгээд ч хүний эзэмшлийн газраас хулгай хийнэ гэдэг амаргүй. Манай нутгийн иргэдээс гадна ойрхон аймаг, сумдын иргэд компани руу дайрдгийг Заамар сумынхан нийлж таслан зогсоох учиртай.
Г.Хишгээ (Аж ахуйн ажилтан)
-Би Орхон аймгийн уугуул. Нөхрийгөө дагаад Заамар суманд суурьшаад удаж байна. Орос эзэнтэй байхад авч байсан цалин өнөөгийнх өөс хоёр дахин бага байсан. Монгол эзэнтэй болсноор цалин нэмэгдэж, хийсэн ажлыг шударгаар үнэлдэг нь ажил хийх урам зориг өгдөг. Өмнө нь оросуудтай яг адил ажил хийсэн ч үнэлгээ нь бага байсан юм.
Манай сумаас 100 гаруй хүн ажлын байртай болж, багийн иргэдийн орлого нэмэгдэж байгаад бид баяртай явдаг. Би нэг зүйлийг онцолж зориуд хэлмээр санагдах юм. Өмнө нь оросуудын тарьсан балаг асар их. Алтыг нь аваад авдрыг хаясан.
Харин одоо монголчууд гар нийлэн ажиллаж, байгалиа хэрхэн сэргээх, сумын иргэдийг дэмжих талаар олон ажил хийх гэж байна. Заримыг нь эхэлчихсэн. Энэ бүгдийг ялгаж, салгаж ойлгоосой гэж бодох юм.
Х.ОЮУНСҮРЭН