Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн, тус газрын Хя налтын хэлтсийн дарга Л.Батсүх, Харь яатын тасгийн дарга З.Өнөрсайхан, ахлах мэргэжилтэн Б.Цэнгэл нар өчигдөр мэдээлэл хийлээ.
-Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголд гадаадын 128 орны 42000 гаруй иргэн оршин сууж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний тоо нийт хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан байдаг. Ингэж үзвэл гадаадын иргэдийн тоо 84348, түүний дотор нэг улсын иргэн 28116- гаас хэтрэхгүй байх ёстой. Монголд оршин сууж буй гадаадынхнаас хамгийн олон буюу БНХАУ-аас 27496 иргэн хувийн хэргээр оршин сууж байгаа. Эдгээрээс 23600 нь хөдөлм өр эрхлэгч бусад нь суралцагч, цагаач, монгол иргэнтэй гэр бүл болсон хүмүүс. Үүнээс харахад БНХАУ-ын иргэд хэрээс хэтэрсэн тоогоор Монгол Улсад амьдарч байна гэдэг мэдээлэл ташаа болохыг албан ёсоор мэдэгдье. Гадаадын иргэд манай улсад ирээд манай газарт долоо хоногийн дотор бүрт гүүлэх ёстой ч зөрчих нь бий. Энэ оны эх ний хагас жилийн байдлаар Монгол Улсад нэвтрэх визгүй, ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй болон бусад шалтгаанаар 30 гаруй орны 1299 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцааж, 15 орны 224 иргэнийг албадан гаргасан. Үүний дотор Хятадын 159, БНСУын 19, ОХУ-ын найм, Филиппины зургаа, Америкийн долоо, БНАСАУ-ын зургаа, БНКа захстан улсын таван иргэн байсан. Мөн уул уурхай, авто зам, барилгын салбарын төсөл хөтөлбөрийн хүрээнд хятад ажилчид гэрээгээр ирж байгаа. Засгийн газрын гэрээгээр Оюутолгойд 11000 хятад ажилчин ирэх ёстойгоос одоогоор 4659 иргэн ажиллаж байгаа хэмээн өгүүлэв. Сэтгүүлчид ГИХАЭГ-ын дарга Д.Мөрөнг өөс зарим зүйлийг тодруулав.
-Хятад иргэд байх ёстой нэг хувьдаа бараг хүрчихэж, цаашид виз олгох уу?
-Нэг хувьдаа хүрвэл бид цаашид виз олгох гүй. Олгогдсон визийг хянаж, жуулчны визээр амьдрах асуудлыг зогсоосон.
-Галт тэргээр жуулчны визтэй 500 хятад иргэн ирсэн гэсэн мэдээлэл байсан, үнэн үү?
-Галт тэрэгний машинч ташаа мэдээлэл өгсөн байна билээ. Тэд ажиллах зөвшөөрөлтэй ирсэн гэв. Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гадаадын хоёр иргэнийг албадан гаргажээ. Гаднын иргэдийг гэрээгээр ажиллуулдаг аж ахуй нэгжүүдэд байнгын хяналт шалгалт хийж 390 аж ахуй нэгж, бай гууллагад 103 удаа хяналт тавьж, 1992 иргэний бичиг баримтыг шалгаж, гарсан зөрчилд хуулийн дагуу 350 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулан улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгадаг юм байна.