БНХАУ-ын зураач Ай Вэйвэйг гадаадруу явахыг хориглосон хоригийг сунгажээ. Түүнийг татвар тө-лөхөөс зайлсхийсэн хэмээн буруутгаж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Бээжингийн нисэх онгоцны буудлаас баривчилсан билээ. Ай Вэйвэйг гурван сар шоронд хорьсны эцэст дэнчингээр сулласан ч гадаадад зорчих эрхийг нь хассан аж.
Зураач болон түүний гэр бүлийнхэн татвараа цагт нь, ном ёсоор нь төлж байсан гэж мэдэг дэж, Хятадын төрийн дэглэмийг шүүмжилснийхээ төлөө хэлмэгдэж байна хэмээсэн. Нэг жилийн өмнө Ай Вэй вэйгийн иргэний үнэмлэхийг хураан авсан хууль сахиулагчид бичиг баримтыг нь эргүүлэн өгсөн ч гаднын оронд зорчихыг хоригложээ.