Олон улсын үл хөдлөх хөрөнгийн “Evans” агентлагийн шинжээчид Европ тивийн орон сууцны зах зээлийн үнэлгээний жагсаалт гаргаж, хамгийн өндөр үнэтэй байшин, барилга хаана байгааг танилцуулжээ. Украины нийслэл Киев, Львов, ОХУ-ын Донецк, Харьков, Польшийн Варшав, Гданьск, Познань, Вроцлав хотод орон сууцны үнэ өндөр гэсэн дүн гарсан байна.Жагсаалтын эхний байранд 22.780 еврогоор үнэлэгдсэн, Варшавын төв хэсэгт байрлах, 68 ам метр талбайтай ариун цэврийн хоёр, унтлагын нэг өрөө бүхий, дороо гарааштай орон сууц оржээ.
Удаах байранд Киев хотод Днепр мөрний эрэгт сүн дэрлэсэн 560 ам метр талбайтай байгууламж бичигджээ. Зоогийн газар, уулзалтын танхим, бассейн, гоо сайхны үйлчилгээ бүхий уг барилгын өртөг 19.860 евро. Үүний дараа Харьковын 114 ам метр талбайтай, 19830 еврогоор үнэлэгдсэн орон сууц жагслаа. Судалгаагаар тус тивийн үл хөдлөх хөрөнгө, тэр дун даа орон сууцны үнэ сүүлийн гурван жилд 1.5-3 хувь өссөн үзүүлэлт гарчээ.
Э.Хана