Египетэд энэ сарын 16-17-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн II шатны санал хураалтын дүнг лхагва гаригт зарлана хэмээж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болохыг AFP мэдээллээ. Албан ёсны мэдэгдлээс үзвэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн дээд комисст ирүүлсэн олон тооны гомдлыг нэгбүрчлэн шалгаж дуусаагүй байгаа нь санал хураалтын дүнг эцэслэн гаргах ажлыг уяж орхижээ.
Ийм 400 гаруй гомдол ирсэн гэж AP мэдээлж байна. Тухайлбал, II шатанд тунаж өрсөлдсөн хоёр нэг дэвшигчийн нэг Ахмед Шафик 27 мужийн 14-т нь саналын хуу дасны хайрцгийг сольсон гэж мэдэгдсэн бол, өрсөлдөгч Мохамед Мурсийн штаб са нал өгөх эрхгүй цэргийнхэн, нас барсан хүмүүсийг сонгогчдын нэрсийн жагсаал тад оруулсан байгааг эсэргүүцжээ. Хоёр нэр дэвшигчийн тал аль аль нь албан ёсны дүнг зарлаагүй байхад л өөрсдийгөө ялсан гэж мэдэгдэл хийсэн юм.
Арабын ертөнцийн хэвлэлүүд ч энэ сэдвээр хоёр талцан, хуваагдмал байр суурь илэрхийлж байгаа. “Лалын ахан дүүс” хөдөлгөөний дэд дарга, сая тан бизнесмэн Хаират аль-Шатирийг эрх баригчид Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаны дараа Мурсийг түү ний оронд “сойсон” юм. Сар гаруйн өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд М.Мурси болон Х.Мубаракийн Засгийн газарт Ерөнхий сайд байсан Ахмед Шафик ялагчаар тодорсон. Тэдний хэн хэн нь 5.5 саяас дээш санал авсан, тэгэхдээ Мурси гол өрсөлдөгчөөсөө 200 мянган саналаар илүү буюу таван сая 756 мянган сонгогчийн дэмжлэг хүлээж чадсан юм. Энэ нь сонгуульд оролцсон нийт сонгогчийн 24.78 хувьтай тэнцсэн. Санал хураалтын дүнг ирэх амралтын өдрүүдэд олон нийтэд танилцуулах төлөвтэй буйг эх сурвалжууд уламжилж байна. Энэ сарын эхээр Египетийн шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийн амь дээсэн дөрөөн дээр дэн жигнэж ахуйд тус оронд исламын шашны та лыг баримтлагчид хийгээд цэргийнхний хооронд улс төрийн хямрал гүнзгийрч байна.
Сонгуулийн кампанийн үеэр Египетийн Цэргийн дээд зөвлөл Шафикийг идэвхтэй дэмжсэн. II шат ны сонгуулийн өмнөхөн Цэр гийн дээд зөвлөл “Лалын ахан дүүс”-ийн олон хын суу дал эзлээд байсан Парламентыг “Хү мүүсээ нэр дэвш үү лэх дээ хууль зөрчсөн” гэх үндэслэлээр татан буул гаж, хууль тогтоох эрхийг өөртөө авсан юм. Шинэ Үнд сэн хуу лийг батлах чуул ганыг Цэргийн дээд зөвлөл зар лан хурал дуулахаар болсон. Үүний дараа Пар ламентын сонгуулийг зарлах аж . Каирийн Тахририйн талбайд энэ долоо хоногоос дахин олон мянган хүн цуглан, санал хураалтын дүнг зарлахгүй уяж буйг, Цэргийн дээд зөвлөлийн явуулж байгаа дээрх үйл ажил лагааг эсэргүүцэж эхэлсэн.
Одоохондоо эндхийн уур амьсгал харьцангуй тайван байна. Харин Каирын зарим дагуул хотод хуягт техник, армийн явган цэр гүүд байрлуулж эхэлснийг тухайн орон нут гийн олон иргэн мэдээлж байгаа тухай “АльАхрам” уламжилжээ. 84 настай Мубаракийн хэвтэж буй эмнэлгийн гадна түүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хөл татрахгүй байгаа аж. Хиймэл амьсгалын аппарат залгуулсан, биеийн байдал нь эрс дордсон гэх мэдээлэл тасралтгүй ирж байгаа. Харин ар гэрийнхэн нь болохоор үүнийг няцаасан. Сонгуулийн дүнг зарлахаа удаашруулахдаа эрх баригчид Мубаракийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг ойр ойр сенсаацлан тарааж, олны анхаарлыг гол асуудлаас хөндийрүүлэх оролдлого хийж байхыг үгүйсгэхгүй. “Лалын ахан дүүс” өө рийн хэвлэл, блог, мэдэгдлүүдээр дамжуу лан Цэргийн дээд зөвлөлийн гаргасан сүүлийн үеийн шийд вэрүүдийг эсэргүүцэж, дэмжигчид нь Тахририйн талбайд суулт зарлаад байна. Тэдэнд одоо гомдлоо гаргах арга ч мухардсан. Учир нь зөвхөн хөх тэнгэр дээр нь байдаг гэлцдэг Үндсэн хуулийн цэц нь цэргийнхний мэдэлд бүрэн ороод байгаа юм.
Цэргийнхэн нийгэм, улс төрийн шинэчлэлийн талынхны дэмжлэг хү лээж буй Мохамед Мурсийн замд хаалт тавихаар үнэхээр шийдсэн бол исламистууд болон либерал үзэлтэй хүн амын нэг хэсэг Тахририйн тал байд дахин улс төрийн тэмцэлд нэгдэх, тэгэхдээ энэ удаа хунтын эсрэг босч мэдэх байдал үүслээ. Эсвэл исламын тал цэр гийнхэнтэй засаглал хуваах тохироонд хүрч болохыг үгүйсгэх газаргүй. Сонирхолтой нь, сүүлийн өдрүүдэд Египетэд цэр гийнхний хийсэн гэнэтийн алхмуудыг Өрнөдөд хэн ч буруушаасангүй. Таг дуугүй байгаа бол зөвшөөрсний тэмдэг гэдэг. Египетийг цэргийнхний гарт буцааж өгөхийг Өрнөд хэрэг дээрээ хүлээн зөвшөөрч буй бололтой. Өрнөдийнхний жийрхэж буй “Лалын ахан дүүс”, улстөрч Мохамед Мурси гэж хэн бэ? Энэ талаар уншигчдадаа товч танилцуулъя.
Мохамед Мурси
Арабын хаврын хувьсгалаар нойрноос сэрсэн Египетэд 2011 оны дөрөвдүгээр сарын 30-нд байгуулагдсан Эрх чөлөө, шударга ёсны намын тэргүүнээр Мохамед Мурсийг сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуульд М.Мурсийг нэр дэвшүүлсэн “Лалын ахан дүүс” хөдөлгөөн энэхүү улс төрийн хүчнийг үндэслэсэн юм. Мохамед Мурси 1951 оны наймдугаар сард Египетийн Нил Делта мужийн Шаркия тосгонд мэндэлжээ.
Нийслэл Каирын их сургуулийг 1975 онд инженер мэргэж лээр төгсөөд, гурван жилийн дараа мастер хамгаалсан. Улмаар АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд дээрх чиг лэлээр докторын зэргийг 1982 онд хамгаалж, Калифорнийн улсын их сургуульд профессорын туслахаар гурван жил ажилласан байна.
Мурси эх орондоо буцаж ирмэгцээ Заказикийн их сургуульд багшаар орж, инженерийн факультетийг тэргүүлэх болжээ. Дөрвөн хүүхдийн аав. Калифорнид мэндэлсэн Мурсийн хүүхдүүд АНУ-ын иргэншилтэй юм байна. Заказикийн их сургуульд ажиллах үеэс “Лалын ахан дүүс”-тэй холбогдсон Мурси Египетийн парламентын сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогдон, 2000-2005 онд ажилласан. Бие даах болсон нь Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн эрх барьж ахуйд “Лалын ахан дүүс”-ийн гишүүдэд төрийн албанд зүтгэх хориотой байсантай холбоотой. Чухамдаа бол тэрбээр Эрх чөлөө, шударга ёсны намыг мэндлэх хүртэл “Лалын ахан дүүс”-ийн удирдагчдын нэг хэвээр үлдсэн. Парламентын гишүүнээр ажилласан жилүүд түүний илтгэгчийн авьяасыг нээж, олны хүндлэл хүлээжээ. Шинэхэн намын ам бүлийн 40 хувийг Х.Мубаракийн дэглэмийг эсэргүүцэгч Египетийн улс төрийн сөрөг хүчний дундах хам гийн ахмад бөгөөд зохион байгуулалт сайтай “Лалын ахан дүүс”-ийн хэн бүрдүүлдэг байна. Исламын энэхүү нам лалын улс байгуулахыг гол зорилгоо болгож тунхагласан.
Намынхаа мөрийг хөтөлбөрт эрх чөлөө, шударга ёс, нэн ялангуяа нийгмийн шударга ёсыг тогтоохын төлөө ажиллана гэж тэмдэглэсэн байх аж. Исламын гэх тодотголтой, бодлогын хүү гэдэг ойлголт огт хэрэглэдэггүй эдийн засгийн систем тогтоохыг уриалдаг. Исламын шашны шариатын дэг ёсыг хууль, эрх зүйн тулгуур эх сурвалж болгоно хэмээн заахдаа бүх эрх, эрх чөлөө шариатын хуулийн хил хязгаараас халих ёсгүйг тунхагласан. “Эрх чөлөө, шариат хоёр нэг тэрэгний хоёр дугуй” гэсэн утгатай мэдэгдлийг Эрх чөлөө, шударга ёсны намын дэд тэргүүн Эссам эль-Аръяан ВВС-д ярилц лага өгөхдөө хийж байжээ. Улсын бүх хууль тогтоомж шариатын хуультай яв цав нийлж байгаа эсэхэд Парламент хяналт тавих үүрэгтэй гэж тус намын удирдлага үздэг. Гэсэн хэдий ч хэрэв нэр дэвшигч нь сонгуульд ялбал шариатын хуулиас чухам аль аль хэсгийг амьдралд нэвтрүүлэх вэ гэдэг нь бүрхэг хэвээр үлдсэн юм.
Сонгуульд олон тооны нэр дэвшигч “сойж”, тэр цараараа сурталчилгааны кампаниа хөлтэйхөн өрнүүлж чадсан цөөхөн на мын нэг нь Эрх чөлөө, шударга ёсны нам. Сурталчилгааны кампаниар олон хэвлэ лийн хурал, марш зохион байгуулсан нь үү ний нэг жишээ. Гишүүдийнхээ татвараас гадна мөнгөтэй гишүүд, дэмжигчдийн хан див нь бийлэг загнахын үндэс болдог гэнэ. Эрчүүд , эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хүндэтгэхийг уриалдаг ч эмэгтэйчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг болоод нийг мийн амьдралын хооронд тэнцвэр барих ёстой гэж мэдэгддэг.
Х.ЭНХ