“Google” компани олон улсын хэл шинжээч эрдэмтэдтэй хамтран мөхөх аюул нүүрлээд буй хэлийг хадгалах цахим худас нээжээ. Хэрэглэгчид энэ порталыг лавлах хэлбэрээр ашиглахаас гадна уг хэлний талаарх мэдээллийг баяжуулан, нэмж оруулах боломжтой юм байна.
XVIII зууны гар бичмэлээс эхлээд орчин үеийн сурах арга барилын талаар ч энд багтаасан аж. Одоо хэрэглэж буй долоон мянган хэл нээс энэ зууны эцэс гэхэд тал нь устах аюлтай гэж эрдэмтэд үзэж байна.
М.ОЮУ-ЭРДЭНЭ