Нидерландын Вагенин гений их сургуулийн эрдэмтэд уутат мөөгний үржил хөгжилд чухал нөлөө үзүүлдэг уурагт хүчил илрүүлжээ. Уг хүчил мөөгнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлдэг гэнэ. Тэрхүү хүчлийн ачаар мөөгнүүд хамтран хоолоо боловсруулдаг аж. Байгалийн ийм харилцан үйлчлэл нь мөөгнүүд хоорондоо халдвар тараах аюултай хэмээн мэргэжилтнүүд үзэж байсан юм.
Гэтэл мөөгнүүд өөрийн өрөөлийн гэсэн системтэй байдаг бөгөөд энэ нь элдэв халдварт өвчин бие биедээ дамжуулахаас сэргийлдэг “Het-S” хэмээх уурагт хүчлээс хамааралтай аж. Судлаачид байгальд ихээр дэлгэрсэн 112 төрлийн мөөгний их биеийг судалсны эцэст хоёроос гуравт нь “Het-S” уураг агуулагддагийг тогтоолоо.
М.ОЮУ-ЭРДЭНЭ