“WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Эквадороос улс төрийн орогнол хүссэн тухай АР мэдээлжээ. Тэрбээр Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд байрлаж байгаа аж. Эквадорын Гадаад хэргийн яам Жулиан Ассанжийн хүсэлтийг авч үзэхээ мэдэгдсэн байна. Түүнээс гадна Ж.Ассанжийг Шведийн талд шилжүүлэх тухай Их Британийн шүүхийн шийдвэрийг тэрбээр давж заалдаж байгаа.
Жулиан Ассанжийг хүн хүчирхийлсэн хэр гээр буруутгаж байгаа бөгөөд тэрбээр өөрийгөө буруугүй хэмээж, АНУ-ын дипломат чдын 250 мянган захидал, цахилгааныг нийтэд дэлгэснийхээ төлөө хэлмэгдэж байна хэмээн мэдэгдэж байгаа юм. Хэрэв Швед түүнийг АНУ-д шилжүүлбэл бүх насаараа ч хоригдож магадгүй хэмээн Ассанж үзэж буй.
Х.Од