Нарны эрчим хүч хуримтлуулдаг цамхгууд анхаарал татаж эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл дуулгахад “Салхины цэвэр эрчим хүч” компани цахилгаан үйлдвэрлэдэг 914 метр өндөр цамхаг барихаар төлөвлөсөн байна. Уг барилга ашиглалтад орсноор цагт 1100-1500 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой хэмээн тооцоолжээ. Эрчим хүч үйлдвэрлэдэг барилга хэмээх хэллэг сүүлийн үед бий болсон. Тиймээс үүнийг Эрчим хүчний цамхаг хэмээн нэрлэж хэвшүүлэхээр болсон гэнэ. Гэхдээ энэ нь “Дээш урсгалтай”, “Доош урсгалтай” гэж ангилагдах юм байна.
Дээш урсгалтай гэдэг нь барилгын гадна хананд эрчим хүч хуримтлуулах болон дулаан агаар нэвтрүүлж, халуунаа барьдаг материал байрлуулахыг хэлж байгаа аж. Доош ургсгалтай гэдэг нь цамхагийн ёроолоос орой хүртэл нь усыг шахуургадан гаргаж, энэ явцад байшингийн агаарыг хүйтэн болгох юм байна. Харин агаарын уг урсгал болон усны хөдөлгөөнөөс эрчим хүч гарган авах боломжтой гэнэ. “Салхины цэвэр эрчим хүч” компанийн барих цамхаг нь доош урсгалтайгаар баригдах бөгөөд үйлдвэрлэх эрчим хүчний гуравны нэгийг усны тусламжтайгаар гарган авах юм байна.
Б.Норов