Алжирийн Сиди-Бель-Аббес хотоос холгүй орших энэ гайхалтай нуурын усны найрлагад бэх их хэмжээгээр агуулагддаг тул ийнхүү гүн цэнхэр харагддаг. Бэхтэй хэмээн тодотгодог уг нуурт ширхэг ч загас, ургамал байддагүй. Учир нь нуурын усан дахь бэх амьд биетэд хор хөнөөлтэй. Усны найрлага дахь бэхээр харин юм бичиж болдог. Яг л бидний хэрэглэдэг үзэгний бэх шиг .
Бэхт нуурын нууцыг тайлахаар олон улсын эрдэмтэд олон жилийн турш ажилласны эцэст тус нуурт цутгадаг хоёр голын усны нөлөөлөөр бэх үүсдэг байх магадлалтай хэмээжээ. Нэг голынх нь усанд маш их төмөр, давс агуулагддаг бол нөгөөх нь намгархаг учир хүхэрлэг аж. Эдгээр нь нэгдэж, урвалдсаны дүнд нуурын усанд бэх үүссэн хэмээжээ. Харин нутгийн иргэд Бэхт нуурыг “Чөтгөрийн цөцгий”, “Хар нуур” гэхчлэн нэрлэдэг нь эртний домгоос үүдэлтэй. Домогт өгүүлдгээр нууранд нэгэн аймшигтай чөтгөр амьдардаг бөгөөд түүний тусын тулд ус нь цэнхэр болсон гэдэг.
Ж.Эрдэнэ