БНХАУ-аас ажил хийхээр ирсэн иргэд гэмт хэрэгт холбогдон, улмаар монголчуудын эрх чөлөөнд халдан, амь насыг нь хөнөөсөн тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарсан. Тус улсаас манай улсад сугаа Элчин сайдын яамныхан Монголын Засгийн газар, ЦЕГ-тай хамтран хятад ажилчдад зориул сан хууль эрх зүйн сургалтыг өчигдөр зохион байгууллаа. БНХАУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Лиу Жимин болон албаны бусад хүн, Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах болон Гадаад харилцааны хэлтсийн ажилтнууд энэ сургалтад оролцов. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт одоогоос гурван жилийн өмнө шавийг нь тавьсан “Шангрелла” зочид буудлын барилгын ажлыг гүйцэтгэж буй хятад ажилчидтай уулзлаа. Тус барилгыг MSC компанийн захиалгаар БНХАУ-ын “BCEG” компанийнхан гүйцэтгэж буй. Гүйцэтгэх захирал Ку Лан Ва “Хоёр улсын компанийн хууль ёсны гэрээний дагуу бид барилгын ажлыг гүйцэтгэж байна. Манай улсаас 100 гаруй ажилчин ажиллаж байгаа. Монголын хууль, дүрмийг чанд сахиж, хамт ажиллаж буй монголчуудтай эвтэй байхыг бид ажилчдадаа байнга сануулдаг” гэв.
Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч П.Эрдэнэцэцэг “Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд гадаадын 35 иргэн гэмт хэрэгт өртсөн. Үүнээс 10 нь Хятадын иргэн. Гадаадын 36 иргэн гэмт хэрэг үйлдсэнээс 11 нь хятад хүн. Тэдний ихэнх нь хүний биед хөнгөн болоод хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдыг залилан мэхэлж, татвар төлөхөөс зайлсхийсэн, согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг гэмтээсэн, танхайрсан гэх мэт гэмт хэрэг үйлджээ. Өмнөх оны мөн үе тэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хятад иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Ийм үед БНХАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныхан цаг үеэ олсон чухал ажил хийж байна. Хятадаас барилгын ажил хийхээр ирж буй иргэд манай улсын хууль тогтоомж, тэр дундаа гадаадын иргэн ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээдгийг мэддэггүй.
Тухайн орныхоо хууль хяналтын байгууллагатай хамтарч, мэдээлэл хийж буй нь сайшаалтай” гэв. Гадаадын иргэд заавал мэдэж, мөрдөж байх ёстой хуулийн заалт, зөвлөгөө, сэрэмжл үүл гийг хятад, монгол хэлээр хэвлэж цагдаа гийн хан хятад ажилчдад тараасныг тэд хичээнг үйлэн уншиж байв. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУын буцалтгүй тусламжаар барьж буй МХЕГ-ын лабораторийн барилгад бид очлоо. Тус барилгыг Бээжингийн “Хунай” барилгын компани хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу барьж, дуусах шатандаа ор жээ.
Барилгын дотоод заслын ажил эхэлж, за рим хэсэгт тоног төхөөрөмж угсарч байв. Хя тад ажилчид “Хууль сурталчлах, таниу лах ажил хийсэнд баярлалаа. Бид Монголын хууль тог тоомжийг зөр чихгүй ажиллаж, танай ор ны ёс заншил, ир гэдэд хүндэтгэлтэй ханддаг. Бид Мон голын их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буйдаа баяртай байдаг. Мон гол, хятад гэлтгүй хүн хүндээ хүндэтгэлтэй хандахыг хичээдэг” гэв. Удахгүй УИХ, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болох гэж байгаа учир олон нийтийг ха марсан үйл ажил лагаа зохион байгуулахгүй, хө рөнгө сан хүүгийн тусламж үзүүлэхгүй, улс төрийн ямар нэгэн ажилд оролцохгүй байхыг цаг даагийнхан тэдэнд онцгойлон анхааруулав.