Дэлхийн эдийн засгийн 90 орчим хувийг бүрдүүлдэг, хөгжингүй 20 орны тэргүүн нар Мексикийн Лос-Кабос хотод чууллаа. Энэ сарын 18-нд эхэлж өчигдөр өндөрлөсөн “Их-20” Дээд хэмжээний уулзалтаар евро бүсийн өрийн хямралыг даван туулах арга замыг голчлон хэлэлцжээ.
Грекийн Парламентын сонгуульд консер вативчууд ялалт байгуулсан нь тус улс Евро бүсээс гарахгүй байх найдварыг төрүүлж байгаа билээ. Гэсэн ч грекчүүд Европын холбооноос үзүүлэх тусламжийн нөхцөлийг өөрчлөх талаар ярих, Испани, Италид өгөх зээлийн хүүг бууруулах эсэх нь тодорхойгүй.
Өнгөрсөн онд Францад болсон “Их-20- ”-ийн уулзалтаар евро бүсийн хямралын талаар дор витой арга хэмжээ авах шийд вэр гаргаагүй билээ. Энэ удаагийн уулзалтын ач холбогдол мөн л эргэлзээтэй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх гол түлхүүр нь олон улсын худалдааг өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Үүний сацуу Евро бүсийг аврахад европчууд өөрсдөө хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн Цагаан ордон үзэж байна.
Америкийн Сангийн сайд Тимоти Гайтнер “Европчууд эдийн засгийн нэгдсэн бүсээ аврахыг бидний зүгээс хүсэж байна. Гэхдээ тэдний хийхээс илүү зүйлийг бид хийж чадахгүй, тэдний өмнөөс бид сонголт хийхгүй” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Эл уулзалтын бас нэг анхаарал татсан зүйл бол Америкийн Ерөнхийлөгч Барак Обама, Оросын Төрийн тэргүүн Владимир Путин нарын уулзалт байлаа. Сирийн асуудлаар санал зөрөлдөөд буй хоёр их гүрний лидерүүдийн уулзалт олны анхаарлыг татсан.
Ираны цөмийн хөтөлбөр, Афганистан дахь НАТО-гийн цэргийн ажиллагаа зэрэгт эсрэг тэсрэг байрь суурьтай байгаа ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт хоёр цаг хэртэй үргэлжилсэн ч тодорхой шийдэл, зөвшилцөлд хүрсэн эсэх нь тодорхойгүй. Мөн америкчууд Сирид зэвсэг нийлүүлэхээ зогсоох талаар В.Путинийг “ятгаж” чадсан уу гэдэг нь мэдэгдсэнгүй. “Сирид болж буй хүчир хийллийг зогсоох, иргэний дайныг дуусгах талаар арга хэмжээ авах нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгдэж байна” хэмээн Обама Путинтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.
Х.ОД