АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама XVIII зууны үед Ирландаас Өмнөд Америкт ирж, суурьшсан боолын эзэн Эндрю Шилдсийн удам гэж “Telegraph” мэдээлжээ. “The New York Times” сонины сэтгүүлч Рейчел Суорнсын “Америк хийцийн уран хээтэй хивс: Мишель Обамагийн өнгөт болон цагаан арьст өвгийнхний түүх” номд энэ талаар тодорхой өгүүлдэг аж.
1852 онд Эндрю Шилдсийн ач хүү нэгэн боолын наймаачнаас хар арьст Мелвини охиныг 475 ам.доллараар худалдан авч, Жоржи мужид суурьшсан гэнэ. Тэдний дундаас төрсөн гурван хүүхэд нэг Долфус буюу Тэргүүн хатагтайн удам судрын талаар алдарт генетик судлаач Меган Смоленьякт ярьж өгсөн хүн юм байна. Смоленьяк ч Мишель Обамагийн гарал үүслийн талаар мөн ном бичжээ. Тэргүүн хатагтайг боолын эзний үр удам хэмээж байгаа дээрх хоёр хүний баталж байгаагаар Долфусын гэргий Элис нь Мишель Обамагийн элэнц эмээ болж таарч байгаа аж.
Меган Смоленьяк бол алдартнууд болон АНУ-ын зарим Ерөнхийлөгчийн гэр бүлийн генийн судалгааг хийсэн хүн юм байна. Тэрбээр 2009 онд Барак, Мишель Обамагийн эхийн талын удам нь Ирландаас Америкт ирж суурьшсан гэдгийг тогтоосон гэнэ.
Ж.Хаан