Хэрэв цор ганц дагуул сарнаасаа салбал дэлхийд чухам ямар үйл явдал болохыг Францын одон оронч Ж.Ласкар ийнхүү таамаглажээ. Гэхдээ үүнийг математик, физикийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргасан учир түүний эл таамаглалтай олон улсын нэртэй эрдэмтэд санал нэг байгаа аж. Сар үгүй болбол дэлхий гаригийн тэнхлэгийн эргэлт богино хугацаанд хүчтэй хэлбэлзэж эхэлнэ.
Тэнхлэг болон нарыг тойрон эргэх траекторын хавтгай давхцах үед Хойд, Өмнөд туйлын мөсөн давхарга нарны хурц гэрлийн нөлөөгөөр хайлах бөгөөд эх газрын ихэнх хэсэг мөсөөр хучигдаж, харин Европ тив цөл болон хувирна. Хойд Америкт хүчтэй аадар орсны улмаас амьтан, ургамлууд мөхөх аюултай. Зунаараа байдаг Бразилийн тэнгэрт нар хагас жилд нэг удаа л үзэгдэнэ. Улмаар дэлхий дээрх амьдрал мөхнө.
Ж.Цэцэг