АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлал өндөр байгаа Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни Төрийн тэргүүн болбол Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд цохилт өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. CBS телесувагт ярилцлага өгөхдөө тэрбээр Тегеранд ийн сануулсан байна.
“Хэрэв Ерөнхийлөгч болбол Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд шаардлагатай арга хэмжээ авна. Үүний тулд цэргийн ажиллагаа явуулахад бэлэн” гэж Митт Ромни онцлов. Түүний зэрэгцээ Иранд цохилт өгөхийн тулд Конгрессээс зөвшөөрөл авах шаардлагагүй, Төрийн тэргүүн ийм шийдвэр гаргах эрхтэй гэж тэрбээр үзэж байна.
Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес “Ираны цөмийн хөтөлбөр яг юунд чиглэгдэж байгааг мэдэхийг хүссэн улс орнуудын дунд яс хаяхыг хүсэж байна” хэмээн “The Washington Post”-д өгсөн ярицлагадаа өгүүлжээ. “Миний бодлоор, Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ үр дүнгээ өгч эхэлж байна. Тиймээс иранчууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон ХБНГУ-тай хэлэлцээр хийхийн төлөө зүтгэж буй мэт ярьж байна. Гэхдээ тэд үнэн хэрэгтээ ямар нэгэн хэлэлцээ хийхгүй байгаа” хэмээн Израилийн Ерөнхийлөгч өгүүлсэн аж.
Х.ОД