Америкийн тусгай албадын нууц ажиллагаануудын талаарх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжин олон түмний сонорт хүрээд байгаатай холбоотой шуугиан тэнд ид оволзож байна. Төрийн нууц агуулсан мэдээг задруулсан хэрэгт Ерөнхийлөгчийн захиргааны аппаратын ажилтнууд сэжиглэгдэж байгаа аж.
Барак Обамагийн чансааг дээшлүүлэх зорилгоор нууц мэдээллийг зориудаар цацсан хэмээн БНН-аас сонгогдсон сенатын гишүүн Цагаан ордныг буруутгаж байна. Улсын нууцыг алдахгүй байхын төлөө сэтгэлээ чилээж байдаг Конгрессийн гишүүд 2011 оны зун санаа зовохгүй байхын аргагүй юмтай тулгарсан нь Осама бин Ладенийг устгасан үйл явдлыг харуулсан Кэтрин Би ге лоугийн киноны тухай The New York Times сонины өгүүлэл юм. Түүнд өгүүлснээр бол кино бүтээгчид “Түүхэн дэх хамгийн нууц үйл ажиллагааны тухай мэдээлэл олж авах өргөн боломжоор хангагдсан” аж.
Мэдээллээр “цутгасан” хүн нь Ерөнхийлөгч Барак Обамагийн захиргаанд ажилладаг нэгэн байжээ. Төлөөлөгчдийн танхимын Үндэсний аюулгүй байдлын хороог тэргүүлдэг БНН-ын гишүүн Питер Кинг энэ үйл явдлыг со нирхсон байна. Хэрэг явдлыг мөрдөхийг Кинг уриалаад, чадварлагаар өнг өлөн дал далж Оба магийн сон гуулийн кампанит ажил болгосон Америкийн тусгай албадын ам жилтын тухай киног Цагаан ордон “дэмжсэн” нь тохиолдлын явдал биш юм гэж хэл жээ. Сонинд гарсан өгүүлэл хийгээд Кин гийн зэмлэлийг Ерөнхийлөгчийн засаг за хир гааныхан “инээдтэй зүйл” хэмээсэн хэдий ч Пентагон болон ТТГ 2012 оны нэгдүгээр сард Конгрессийн гишүүний хүсэлтээр түүнийг шал гаад эхэлчихсэн аж. Энэ явдал өнгөрсөн хавар АНУ-д дэгдсэн томоохон хэл амны нэг ёсны удиртгал болсон гэмээр.
Дээр өгүүлсэн тусгай нууц үйл ажиллагааны нарийн ширийн юмыг сайн мэддэг нөгөө “эх сурвалжийн” талаар олон нийтийн мэ дээллийн хэрэгслүүд Ерөнхийлөгчийн сон гуулиас хагас жилийн өмнө байн байн дур саад байх болсон юм. Йемений “Аль-Кайда”- гийн бүтцэд нэвтэрч, алан хядах ажиллагааг онгоцны бүхээгээс зохицуулж байсан нууц ажилтны тухай Los Angeles Times сонин тавдугаар сарын 9-нд, дараа нь Associated Press агентлаг мэдээллээ. Нисэгчгүй онгоцоор алан хядагчдад чухам хаана нь цохилт өгөхийг Ерөнхийлөгч Обама өөрөө шийдээд байна гэсэн агуул гатай мат ериал тавдугаар сарын 29-нд The New York Times сонинд нийтлэгдэв. Үүнтэй агаар нэг утгатай өгүүлэл зургаадугаар сарын эхээр Newsweek сэтгүүлд гарлаа.
Дэниэл Клейдманы бичсэн “Алах уу, эсвэл баривчлах уу: Алан хядах ажиллагааны эсрэг дайн болон Ерөнхийлөгч Обамагийн сүнс” гэдэг номоос ч бас иш татсан байна. Newsweek сэтгүүлд энэ материал нийтлэгдэхийн урд өдөр The New York Times сонинд бас нэг сонирхолтой материал гарчээ. Ираны цө- мийн хөтөлбөрийг таслахын тулд энэ улстай кибер дайн эхлүүлэх шийдвэрийг Обама 2009 онд гаргасан тухай тус сонин энэ удаа хөндсөн байв. АНУ-ын маш чухал нууцыг хадгалж хамгаалах үүрэгтэй байгууллагууд нь ажлаа хийж чадахаа байсныг эдгээр нийтлэл харууллаа гэж үзсэн бөгөөд тавдугаар сарын 10 гэхэд мэдээлэгчийг ТТГ өөрийнхөө эг нээнээс хайж эхэлсэн байна. Нөгөө талаас бин Ладений тухай киноны нэгэн адилаар эдгээр өгүүлэл тус бүрт Америкийн төрийн тэргүүн амиа ч хайрлалгүй гаднын аюулаас үндэстнээ хамгаалах, ард түмний эцэг нь мэт харагдаж байлаа.
БНН-ын нэр хүндтэй зүтгэлт нүүд болох Жон Маккейн, Саксби Чеймблисс нар мэдээллийг зориудаар түгээж байна хэмээн зургаадугаар сарын 6-нд Ерөнхийлөгчийн захир гааг буруутгав. Мэдээлэл алдагдаж буйд Цагаан байшин хайхрамжг үй хандаж бай гаагаараа Wikileaks-тэй хамтарч ажилласан гэж буруутгагдсан 22 настай Брэдли Мэннингээс ялгарахгүй байна гэж тэд үзэв. Түүнээс гадна Сенатын ги шүүдийн үзэж буйгаар бол улс төрийн нөхцөл байдал шаардаад ирэхэд нууц мэдээллийг “алдах”-ыг чухам энэ захиргаа л зөвшөөрсөн аж. Энэ бүхнээс үүдээд хэрэг явдлыг тусгайлан томилсон прокурорын удирдлагаар албан ёсоор мөрдөн шалгаж эхлэхийг БНН-ын өндөр дээд суудалтай хүмүүс уриалав. Гэтэл АН-ынхан энэ саналыг дэмжсэнгүй.
Конгрессийн хоёр танхимын мэргэжлийн хороодын удирдлагууд зургаадугаар сарын 7-нд Үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клаппер, Холбооны мөрдөн бай цаах товчооны дарга Роберт Мюллер нартай хаалттай хаалганы цаана уулзсан байна. Саксби Чэмблисс болон түүнтэй нэг намын Майк Рожерс нар Америкийн тагнуулын бай гууллага олон жилийн хугацаанд байгаагүй хэмжээний ихээхэн мэдээлэл алдсан явдалтай тулгарлаа гэж мэдэгдээд яаран зэмлэхээ энэ удаад түдгэлзэв.
АН-ын Датч Рупперсбергер, Дайан Файнш тейн (Сенатын тагнуулын асуудал эрхэлсэн хорооны дарга) нар ч асуудлын уч рыг олохын тулд хамтран ажиллахад бэ лэн байгаагаа мэдэгдээд, мөрдөн шалгах ажил лагааг удирдах про курор томилогдохыг үгүйсгэсэнгүй. Тэгэхдээ ийм алхам хийснээр хэрэг явдлыг шийдэлгүй олон жил сунжруулж болзошгүй тул нэг их зөвтгөхгүйгээ Файнштейн нуусангүй. Мэдээлэл алдагдаж буй явдлыг өөрийнх нь тэргүүлж буй Хороо мөрдөн шалгаж буй хийгээд түүний явцын талаар Рожерс бас ярьжээ. Тэрбээр ажил урагштай байна гэж одоогоор хэлж чадахааргүй байгаа бололтой. Яагаад гэвэл наад зах нь “мэдээлэл алд сан ядаж нэг үйлдлийн” талаарх нууцыг задруулахгүй байхаар Хууль зүйн яам нь шийдвэрлэжээ. ТТГ ч мөрдөн шалгах ажил лагааны талаарх мэдээллийг эдний байнгын хороонд өгөхөөс татгалзсан аж.
Мэдээлэл алдагдсан хэрэгт ТТГ ч гар хөлөө дүрсэн байж мэдэхээр байгаа тул ийн “дуу цөөтэй” байгаа юм хэмээн Рожерс сэт гүүлчдийн асуултад хариулахдаа тайл барласан байна. Нууц мэдээллийг хэвлэлд өгдөг Цагаан байшин дахь эх сурвалжийг хайх нь өвсөн дотроос зүү олох гэсэнтэй дүйх үйлдэл болж мэдэх юм. Тэгээд ч эх сурвалж мэдээлэл “алдсан” шалтгаан мэдэгдэхгүй байгаа билээ. Нууц мэдээллээ ил болгохоор ший дэх гэж буйгаа боломжийн хугацааны өмнө хууль тогтоогчдод мэдэгдэж байхыг Ерөнхийлөгчийн захиргаанд үүрэг болгох хуулийн төслийг холбогдох Байнгын хороод боловсруулж эхлээд буй нь дээрх үйл явдлаас Конгрессийн гишүүдийн авсан сургамжийн үр дүн гэж хэлж болно. Ийм хууль хэрэгтэй гэж ардчилагчид ч, бүгд найрамдахчууд ч үзэж байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ