Энэ сарын 6,7-нд ШШГЕГ-ын харьяа 0461 дүгээр ангид цагдаагийн дарга нарын гэх хэргийг Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар тасалж, Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарт хорих ял оноосон.
Цагдаагийн дарга нарын ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисст хандан гомдол гаргаснаас гадна эрүүл мэндийн байдалд нь онцгой анхаарч, хорих ангийн бус гуравдугаар шатны эмнэлэгт эмчлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн.
Шүүх хурлын маргааш хурандаа О.Зоригтыг Клиникийн III эмнэлэгт хүргэсэн ч Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг эмнэлэгт хэвтэх зөвшөөрөл олгоогүй байсан юм. Өнгөрсөн пүрэв гаригт хошууч генерал Ч.Амарболдын бие муудан, саахрын хэмжээ нь ихэсч, хоёр даралт нь ойртсон учир баасан гаригийн орой 20.00 цагийн үед Клиникийн III эмнэлэгт хүргэсэн байна.
Хурандаа Ш.Батсүхийн саахрын хэмжээ 28-аас буухгүй байгаа учир Клиникийн I эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх зөвшөөрөл олгожээ.
Х.ОЮУН