Испанийн “Inditex SA” томоохон корпорацын үндэслэгч, нэхмэлийн “Zara”, “Massimo Dutti” брэндийн эзэмшигч Амансио Ортега Европын хамгийн баян хүнээр тодорлоо. Хэдий эх оронд нь санхүүгийн хямрал нүүрлээд байгаа ч магнатын хөрөнгө 3.8-аас 39.5 тэрбум ам.доллар болтлоо үржжээ. Bloomberg-ийн гаргасан тэрбумт нуудын судалгаанд дурдсанаар, хувцасны дэлгүүрийн сүлжээний эзэн бээр Шведийн мебелийн IKEA компанийн үндэслэгч бөгөөд тэргүүн Ингвар Кампрадыг (37.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй) гүйцэж түрүүлжээ. Bloomberg-ийн өмнөх чансаанд Кампрад 40 тэрбум ам.долларын хөрөнгөөр толгой баячуудын эхэнд бичигдэж байжээ. Жижиглэн худалдааны барааны мэргэжилтнүүд “Inditex SA” компанийн хилийн чанадад, түүний дотор Хятадын зах зээл дэх борлуулалт нь ашиг авчирч, хям ралын “дархлаатай” мэт сэтгэгдэл төрүүлж байна хэмээн ярьжээ. “Zara”-г БНХАУ-ын зах зээлд өргөжүүлсний ачаар 2012 онд компанийн ашиг 30 хувиар өссөн аж. Амансио Ортега өнөө жил бэл бэнчингээ 4.6 тэрбум ам.доллараар нэмэгд үүлснээр дэлхийн баячуудын жагсаалтын ¹ 4-т бичигдэж чадлаа. Түүний өмнө теле харилцаа холбооны салбарын магнат, Мексикийн иргэн Карлос Слим, АНУын “Microsoft”-ын босс Билл Гейтс, “Berkshire Hathaway Inc”-ийн тэргүүн Уоррен Баффет нар байна.