“Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарыг УИХ-ын сонгуулийн зургаадугаар тойрогт нэр дэвших эрхээ авсан өдрийн маргааш нь АТГ-ынхан саатуулсан. Түүнийг бусдад авлига өгсөн, эрх мэдэлтнүүдтэй нийлж бусдын эд хөрөнгө завшсан хэрэгт татаад байгаа юм.
Өнгөрсөн сарын 25-нд түүнийг саатуулж, мөрдөн байцаах ажлыг хийж гүйцэтгэн, өнгөрсөн долоо хоногт хэр гийг прокурорт шилжүүлсэн. Нийслэлийн прокурорынхон хавтаст хэрэгтэй танилцаад өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байна.
Х.СҮРЭН