Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонсоод буй цагдаагийн дарга нарын ар гэрийнхэн ХЭҮК-т хандсан. Тус комиссийн дарга Ж.Бямбадорж өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригтод албан бичиг хүргүүлжээ.
“Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, түүний дагуу хийсэн судалгаа болон Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээллээс үзэхэд энэ сарын 6, 7-нд ШШГЕГын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болсон Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Зоригтын өмгөөлөгч ирээгүй, бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй байхад хурал хийжээ. Анхан шатны шүүх Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажсан шүүгдэгчийн эрхийг зөрчиж, шүүх хуралдааны үеэр улсын яллагчтай мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна” гэж ХЭҮК-ийн дарга албан бичигтээ дурд жээ.
Сүхбаатар дүүргийн шүүхийнхэн Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын олон гэрээ конвенц, Монгол Улсад мөрдөж буй хуулиудыг зөрчсөнийг онцлоод зөрчлийг арилгаж, цаашид хүний эрх, хуулиа дээдлэн ажиллахыг сануулсан байна.
Х.ОЮУН