ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирд лагын төвд иргэдээс ирүүлсэн сүү лийн 14 хоногийн мэдээг сонирхлоо. Гэтэл хята дуудтай холбоотой гом дол, гэмт хэр гийн мэдээ бараг өдөр алгасал гүй ирсэн байх юм. Хята дууд хоорон доо зодолдож, хоно гийн хоо лоо бу лаацал даагүй. Харин хой ноос ирээд хот минийх, хотонд ороод хонь ми нийх гэгчээр мон голчуу дын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндээр нь хохироон, амь насыг нь хөнөөсөн цөөнгүй хэрэг үйлджээ.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барьж буй “Royal Garden” хорооллын барилгад 200 орчим хятад ажиллаж байна. Тэдний дунд цөөн хэдэн монгол ажилчин амьдралаа зал гуулахаар зүтгэдэг юм байна. Гэтэл яльгүй зүйлээс маргаснаас барилгын туслах ажилтан С,О,А нарыг хятадууд зоджээ. Монголоор ойр зуур ярьдаг хятадуудтай үг хэлээ олохыг хичээсэн ч тэд дуугаа өндөрсгөн дайрч, тоосгоор цо хиж унагажээ. Хоёр зуу гаруй хятадуудын дунд гуравхан монгол яах ч учраа ололгүй, зугтах газаргүй болсон аж. Ли овогт Шү Кян, Бау Цай нар монголчууд руу дайрч, хайр найргүй балбаж байхад бусад нь тойрч зогсоод инээлдэн, гартаа төмөр, мод, чулуу барьсан байж. Эсэргүүцвэл түүнээс ч илүү бэртэж гэмтэхээ мэдсэн монгол гурван залуу хэн нэгэн хүн ирж туслахыг хүлээн, зодуулсаар хүнд гэмтжээ.
Ар гэрээ тэжээх гэж биедээ ахадсан ачаа үүрч яваа 15 настай хүүг мөн л хятадууд зодож, хүнд гэмтээсэн хэрэг таван хоногийн өмнө Налайх дүүрэгт гарлаа. Тоосгоны үйлд вэрт ажилладаг хүүг тэд гар хөлийн үзүүртээ зардаг аж. Хүүг хятад ажилчин дуудахад нь очоогүй юм байна. Гэтэл тэрбээр уурлаж хүү гийн толгой руу тоосго шидэн, зо дож танхайрчээ. Хүү одоо Налайх дүүр гийн эм нэлэгт тархины хүнд гэмтэлтэй гэх оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Өнгөрсөн сарын сүүлчийн өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй “Энержи Ресурс” компанийн уурхайн гадна 56 настай Н гэдэг монгол хүн цаг бусаар амь насаа алдлаа. Тэрбээр ажлаа хийж байсан аж. Гэтэл БНХАУ-ын ирэн Жуан гэгч УНО 39-97 дугаарын машинаар ухарч байгаад түүнийг дайрчээ. Жуан гэгч ослын үед машинаа зогсоохын оронд урагш, хойш хөдөлгөж, хүнд гэмт сэн түү нийг амь насаа алдахад хүргэжээ. Зөвхөн энэ хэрэг бус Өмнөговь ай магт уул уурхайн чиглэлээр үйл ажил лагаа явуулдаг компаниудад ажиллаж буй хятадууд монгол хүний амь насыг хөнөөсөн хэрэг цөөнгүй гарах боллоо. Одоогоос хагас жилийн өмнө Оюутолгойд ажиллаж байсан монгол залуу “Чайна кэмп”-ийн хашаанд амь насаа алдсан. Угаалгын газрын хашаанаас боомилж, амь насыг нь хөнөөсөн байсныг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хаажээ. Гэтэл амиа алдсан тэр залуу өнчин өрөөсөн нэгэн байж. Эмээ, эгчтэйгээ амьдардаг түүнийг амьдралынхаа зорилгыг тодорхойлсон, хийж бүтээх тэмүүлэлтэй нэгэн байсан гэдгийг хамт ажиллаж байсан монголчууд хэлдэг юм билээ. Угаалгын газрын монгол ажилчин эмэгтэйг хятад эр айлгаж байхыг харсан тэрбээр хятадууд тай хэд хэдэн удаа ам мурийж, нэг бус удаа нудралцаад авсан гэдэг. Хэргийн газраас ямар нэгэн ул мөр олдоогүй ч зөвхөн энэ мэдээллээс түүнийг хэн нэгэн хороосон юм биш байгаа, яа гаад эрүүл саруул залуу гэнэт амиа егүүтгэх болов гээд таамаг дэвшүүлэн, хэргийг учгийг олохын төлөө явсан бол тайлагдах байсан болов уу.
Монгол эрчүүд харийн нутагт очихоороо тухайн үйлдвэрийнхээ хүнд хүчир ажлыг нь нугалж, ажлын цаг хэтрүүлээ, илүү цагийн мөнгө энэ тэр гэж олон зүйл ярилгүй байдаг чадлаараа ажилладаг. Монгол нэг залуу гурван солонгос эрийн хийх ажлыг ганцаараа өлхөн нугалдаг. Гэтэл монгол эрчүүд эх орондоо бол архичин, арчаагүй, ар гэрээ тэжээх чадваргүй нэгэн болчихдог. Ажил хийж, амьдралаа өөд нь татах гэж байгаа нэг хэсэг нь хятадуудын гарт өртөн эрэмдэг зэрэмдэг болж байна. Ингэхэд Монгол Улсын хуулийг зөрчсөн хятадуудыг хэрхэн шийтгэдэг юм бол. Монгол Улсын хуулийг зөрчсөн бол хуулийн дагуу хатуу шийтгэл оноох ёстой бус уу.
Хятадын хууль хяналтын байгууллагын өмнө монголчууд толгой гудайлган, нулимс дуслуулан, оноосон ялыг нь үг дуугүй хүлээн аваад “Хятадын хууль чанга, одоо яах ч билээ” гэж дагадаг. Гэтэл Монголын хууль хяналтын байгууллага хятад ажилчдын тол гойг илж, ямар нэгэн ял шийтгэл оноолг үй албадан гаргадгаа том шийтгэл гэж боддог бололтой. Барилгын ажил эхлэхээр хятад ажилчид хэдэн зуугаараа орж ирдэг. Гарын үсгээ ч зурж чадахгүй тэдэнд бизнес ангиллын виз олгосон байх нь олон. Хэдэн зуун мянгаараа манай улсад ирж буй хятадуудад виз олгохдоо хүн амын тоотойгоо харьцуулж өгдөг хууль уг нь бий. Гэтэл хятад ажилчдад виз олгож байгаа консулынхан энэ хуулийн заалтыг мэдсээр байж хэрэгж үүлэхгүй байна уу, эсвэл огт мэддэггүй юм болов уу. Гэрийнх нь хойморт хятад эр заларчихаад, эмс, охидыг нь бузарлан, эрчүүдийг нь зодож танхайрч байхад бид хамтын ажиллагаа, хоёр улсын харилцаа гэх үгээр хаалт хийж, сонсоогүй, мэдээгүй, хараагүй мэт явсаар байх уу.