Хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж.Бямбадоржтой уулзаж, шүүх, прокурорын байгууллагынхан хүний эрхийг зөрчиж буй талаар ярилцлаа. Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж.Бямбадорж “Шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг зөрчиж, сонгосон өмгөөлөгчдийг хавтаст хэрэгтэй танилцах боломж олголгүй шүүх хурал хийсэн нь тодорхой боллоо. Та бүхэн бидэнд мэдээлэл өгсөн даруйд 0461 дүгээр анги руу ажилтнаа явуулсан боловч хаалттай шүүх хурал гээд оруулаагүй. Даваа гаригт бид шүүхийнхэнтэй уулзаж, яагаад хүний эрхийг зөрчиж, шүүх хурал хийснийг нь тодруулна.
Ямар ч учир шалтгаантай байсан Монгол Улсад мөрдөж буй хуулиар тухайн хэрэгт татагдсан хүн заавал өмгөөлүүлэх эрхээ эдлэх учиртай. Та бүхний хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу, эрх мэдлийнхээ хүрээнд ажиллах болно” гэв. Шүүгдэгчдийн ар гэрийнхэн эрүүл мэнд нь үнэхээр хүнд байхад хүн ёсоор хандаагүйд гомдолтой байгаагаа хэ лэв. Хошууч генерал Ч.Амарболдын ах Ч.Энх болд “Бид дүүгээ хүнд өвчтэй байна гэж хэлээ гүй. Мэргэжлийн хүмүүс үзээд эрүүл мэнд нь ямар байгааг амаар болон бичгээр удаа дараа шүүхэд өгсөн. Гэтэл мэс засалд ороод нэг ч хоноогүй хүнийг шүүхийнхэн хорих анги руу хүчээр аваачин, шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцуулсныг эрүүдэн шүүх нэг хэлбэр гэж би үзэж байна” гэв. “Дарга, цэрэг, төрийн өндөр албан тушаал тан, жирийн иргэн байна уу огт хамаагүй.
Хүний эрхийн үндэсний комисст ирсэн мэдээллийн мөрөөр бид уулзаж, байдалтай танилцдаг. Ч.Амарболд, О. Зоригт нарын эрүүл мэнд үнэхээр хүнд байсныг бид очиж үз сэн. Мэс заслаас гараад хэдхэн цаг болж буй хүнийг албадан аваачаад, олон цаг гадаа байлгасан, мэдээлэл, баримт бий. Тэгээд ч энэ хү мүүс шүүх хурал хэзээ болохыг мэдээгүй байх даа хагалгаанд орсноо бидэнд хэлсэн. Эмнэл гийн албан ёсны тодорхойлолтоос гад на хүний эрүүл мэнд муу байгааг харсаар байж ийм шийдвэр гаргасан нь буруу. Монгол хүний ёс жудгаа бодсон ч хүнлэг бус ханджээ” гэж Хүний эрхийн үндэсний комиссийнхон мэдэгдлээ. Шүүх тухайн хэргийг таслах эрхтэй ч хү ний эрхийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл яллах байр сууринаас оролцдог прокурорын бай гууллагатай хамтраад шүүх хүний эрхийг зөрчиж, Үндсэн хуулиар олгогдсон хүний салшгүй эрхийн нэг эрүүл мэндийн байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд ажлаа явуулсныг тус комиссийнхон буруутгаж буйгаа хэлсэн юм.