Цагдаагийн дарга нарын шүүх хурал уржиг дар 23.00 цаг хүртэл үргэлжлээд түр завсарлаж, өчигдөр 10.00 цагаас эхлэн хаалттай үргэлжлэв. Шүүгдэгчдийн ар гэрийнхэн өмгөө лөгчг үй гээр шүүх хурал явуулж буй талаар Хүний эрхийн үндсэний комисст хандсан аж. Шүүх хуралдааны явцтай танилцахаар тус комиссийн ажилтан очсон ч хаалттай хурал гээд оруулаагүй юм байна. “Хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Шүүх хурлын дараа бид байр сууриа илэрхийлж, ямар арга хэмжээ авахаа ярих болно” гэж Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж.Бямбадорж хэлэв. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурал 22.40 цагт дуусч хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 6.5, О.Зоригтод 5.6 жилийн ял оноосон бол дэд хурандаа Г.Ган баатарын зүйл ангийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл ангиар хоёр жилийн хорих ял оноов. Шүүгчид тэднийг Өршөөлийн хуульд хамруулж Ч.Амарболд, Ш.Батсүх нарт оноосон ялаа 3.5, О.Зоригтын ялыг 2.6 жил болгон өөрчилсөн бол Г.Ганбаатарыг биеэр эдлэх шаардлагагүй гэж үзээд батлан даалтад гаргалаа.
Дөрвөн жилийн хугацаанд мөрдөн шалгаж, шүүх, прокурорын байгуулла гын хаалгыг олонтаа татсан энэ хэрэг хэрхэн эхэлж, эргэн тойронд юу болсныг эргэн санацгаая.
2008.07.01-ний 12.20 цагт УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцсэн ИХ намын дарга асан Ж.Батзандан, дэд дарга асан О.Магнай нарын зэрэг хү- мүүс Ерөнхий сайд асан С.Баярт албан бичиг өгөхөөр дэмжигчдийн хамт МАХН-ын байранд ирэв. Тус намын гишүүд, дэмжигчид албан бичиг гардаж авсангүй хэмээн бухимдаж, намын байр руу дайрч, жагсаал нь үймээн, дээрэм тонуул болж хувирсан учир Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 22.00 цагт онц байдал зарлав.
2008.07.02-ны 07.30 цагт Үймээний үеэр таван хүн амь насаа алдсан учир хэргийг илрүүлэх Ажлын хэсгийг ЦЕГ-ын дэд дарга асан хошууч генерал Ч.Амарболдоор ахлуулах шийдвэр гарсан ч хоёр өдрийн дараа цуцлав. Учир нь таван хүний амь нас хөнөөсөн хэрэгт цагдаагийн ажилтнууд оролцсон байх магадлалтай гэж үзлээ.
2008.07.10-ны өдөр Эргүүл хамгаалалтын газрын арван ажилтныг саатуулж, хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж эхлэв. Тухайн үед тус газрыг удирдаж байсан цагдаагийн хурандаа Ш.Батсүхээс мэдүүлэг авч, гурван өдөр саатуулаад батлан даалтад гаргав.
2008. 08.10 Хошууч генерал Ч. Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нарыг эрүүгийн хэрэгт татан, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж эхэллээ. 2009.09 сард Хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгов. 2010.11.11 Шинээр томилогдсон Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав хэргийг сэргээн шалгах шийдвэр гаргав. 2011.12.20 Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан Нийслэлийн прокурорт хэр гийг шилжүүлж, хяналтын прокурор С.Хишигжаргал, Ц.Уртнасан нар хянаж эхлэв.
2012.01.02 Хэргийг нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлж, шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар таслахаар болов.
2012.02.27 Дөрвөн жил олны анхаарлыг татсан долоодугаар сарын 1-ний гэх хэрэгт холбогдогчоор татагдсан цагдаагийн ге нерал, хурандаа нарыг шүүх анхны хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон ч О.Зоригтын өмгөөлөгч хүнд хагалгаанд орох болсон учир шүүх хурлыг хойшлуулав.
2012.03.14 Шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч БНСУ-д гэмт хэрэгт холбогдсон монгол хүнд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр явсныг шүүх бүрэлдэхүүнд танилцуулав. Ч.Хосбаяраар ахлуулсан шүүгчид шүүхэд хүндэтгэлгүй хандлаа гэж үзээд Г.Ганбаатарын хэргийг тусгаарлав. Эрүүл мэндийн байдал нь сайнгүй байсан тэднийг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хүргэж, Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэв.
2012.03.20 Шүүгдэгчдийг ШШГЕГ-ын харьяа 0461 дүгээр ангид цагдан хорих шийдвэр гаргалаа.
2012.03.20 "Цагдаагийн ар гэрийн холбоо" ТББынхан, шүүгдэгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан цагдаагийн ажилтнууд шүүх хурлын явцыг сонирхохоор Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна олноороо ирснээс үүдэн ЦЕГ-ын дарга хошууч генерал Д.Сандаг-Очирыг буруутгаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрөөндөө дуудан цолыг нь хураана гэж загнав.
2012.03.28 Дараагийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа 0461 дүгээр ангид болов.
2012.03.29 Шүүхэд хүндэтгэлгүй хандсан гэх шалтгаанаар үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалж, ажилла сан өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр нарыг 14 хоног саатууллаа.
2012.04.16 Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийг цагдан хорьсон учир шүүх хурал хойшлохоос өөр аргагүйд хүрэв. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс Ч.Амарболд, Г.Ганбаатар нарт өмгөөлөгч томилсон ч 29 хавтаст хэрэгтэй хоёр өдрийн дотор танилц гэсэн шүүгчдийн шаардлагыг эсэргүүцэв.
2012.04.16-20-нд Хурандаа О.Зоригт Клиникийн III эмнэлэгт хоёр удаа зүрхний хүнд хагалгаа хийлгэв. 2012.05.28 Хошууч генерал Ч.Амарболд элэгний мэс засал хийлгэв.
2012.05.29 Эрүүл мэндийн байдал нь муу байгааг эмчлэгч эмч нар нь сануулсаар байтал “Шүүх хуралд заавал оролцуул” гэсэн шийдвэрийг биелүүлэхээр шүү- хийнхэн улайрав. Босох тэнхэлгүй байсан Ч.Амарболд, О.Зоригт нарыг дамнуургатай нь 0461 дүгээр ангид авчирсан ч шүүх танхимд оруулалгүй, хурлыг хойшлууллаа. “Тэдний бие сайн байгаа, эмнэлэгт байх шаардлагагүй” гэж Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ үзээд хорих ангийн эмнэлэгт үлдээхийг үүрэгдэв.
2012.06.04 ШШГЕГ-ын харьяа 0461 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлж байсан О.Зоригтын бие муудаж, III эмнэлэгт түргэн тусламжийн машинаар ирсэн ч нэг хонуулаад албадан буцаав.
2012.06.06 Энэ удаагийн хуралд хоёр өмгөөлөгч ирсэнгүй. Томилогдсон өмгөөлөгчид шүүгдэгчдэд “Шүүх өмгөөлөгч нарын хүсэлтийг огт хэрэгсдэггүй, үйлч лүү- лэгчийнхээ хууль ёсны эрхийг хам гаалах боломж олгоогүй” гэж хэлжээ. Шүүгдэгч Ч.Амарболд нэг өдрийн өмнө өм гөөлөгч Ж.Яринпилийг сонгосон. Гэтэл шүүгч Ч.Хосбаяр “Ж.Яринпил өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцалгүй шүүх хуралд оролцож, задлан шинжилгээний явцад асуух зүйлээ тодруулаарай. Тэгээд ч ийм хэрэгт өмгөөлөгч ч шаардлагагүй” гэж хэлээд шүүх хурлыг эхлүүлсэн юм.
“Долоодугаар сарын 1-ний гэх хэрэгт хэн буруутай вэ. Цагдаагийн дарга нарыг яллаж байгааг та юу
гэж бодож байна вэ” гэсэн асуултыг иргэдэд тавьж байр суурийг нь сонирхлоо.
Ерөнхий сайд асан Д.БЯМБАСҮРЭН:
-Энэ үйл явдал их төвөгтэй л дөө. Үйл явдал хэрээс хэтэрч Ерөнхийлөгч Онц байдал зарласан. Онц байдлын штабыг тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.МөнхОргил ахалсан. Энэ хүн хариуцлага хүлээх ёстой. Сайд нь галт зэвсэг хэрэглэ гэж тушаал өгөөгүй гэдэг. Тэгвэл хэн өгснийг хэн гэдэг хүн буудсаныг олж тогтоох ёстой. Асуудал маш бүрхэг, гэм буруутай хүнийг олоогүй байж ажлаа хийсэн цагдаагийн удирдлагыг яллах нь зохисгүй.
Ардын уран зохиолч П.БАДАРЧ: -Миний бодлоор энэ үймээнийг зохион байгуулсан хүмүүст эхлээд хариуцлага тооцох ёстой гэж боддог. Тухайн үед дэндүү балмад авир гаргасан хүмүүсийг тараах гэж байсан цагдаагийнхан алдаа гаргасан байж болох талтай. Гэхдээ хэн зохион байгуулав, яагаад ийм зүйл болов, хэний буруутай үйлдлээс үүсэв гэдгийг олохгүйгээр шийдэх нь буруу.
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн С.САРАНЦЭЦЭГ:
Цагдаагийн дарга нарыг яллаж, хорих нь зөв. Хоригдож, зовоод ирэхээрээ үнэнээ хэлэх байх. Тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд тушаал өгөх эрх бүхий хүмүүсийг бүгдийг нь хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Тэдний нэг нь л “Бууд” гэсэн тушаал өгсөн байж таарна. Одоо болж байгаа үйл явц зүгээр л сонгуулийн шоу гэдэг нь ойлгомжтой. Дуулиант хэрэг илрүүлж нэр төр олж авах гэсэн оролдлого гэж үзэж байна. Хэргийн ард байгаа томчууд нь шүүгдэгчдийн ар гэрийг нь тэтгэж байгаа байх. Одоо ялласан ч удахгүй Өршөөлийн хуулиар суллах байлгүй.
Хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.ҮЙЛСТ:
“Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг мэргэн үг байдаг даа. Тухайн үед юу болсныг монголчууд мартаагүй. Үймээн самуун хэрээс хэтэрч дээрэм тонуул болсон. Гэтэл олныг хамгаалж, балмад авирласан хүмүүсийг тараах гэж хөлс хүч, байдаг чадлаараа ажилласан цагдаагийнхныг өнөөдөр яллах гэж байгаад харамсаж байна. Таван хүнийг хэн буудсаныг эхлээд тогтоох ёстой. Гэтэл өнөөдөр овоо босгосон хүмүүс нь УИХ-д нэр дэвшинэ, би буруугүй гээд олны тархийг угаагаад явж байна. Шударга ардчилсан нийгэмд ийм зүйл байгаа нь ичгэвтэр юм. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Г.Насанбат Энэ хүмүүс тушаал өгөх эрхгүй үүрэг гүйцэтгэгчид учраас яллах нь буруу. Тушаал өгсөн хүн нь олон хүний амьдралаар тоглож байгаадаа ичих хэрэгтэй шүү дээ. Өөрөө буруугаа хүлээчихвэл асуудал цэгцэрч, улс орон амгалан болно. Цагдаа нараар бид хамгаалуулчихаад, дараа нь ял тулгаж болохгүй. Тэр үед үймээн самуун дэгдээсэн намынхан ч хариуцлага хүлээх хэрэгтэй.
Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.ЦЭДЭН-ИШ:
-Сонгуулийн будлианаас энэ хэрэг үүссэн. Тэгэхээр сонгууль будлиантуулсан болон үймээн дэгдээсэн хүмүүстэй эхлээд хариуцлага тооцох нь зүйтэй. Сайн нягтлан шалгаж, гэм буруутай хүнийг олоогүй байж ажлаа хийсэн хүмүүсийг яллах нь шударга бус. Хэн тушаал өгсөн нь тодорхойгүй байхад ингэж хүчээр ял тулгаж болохгүй.