Цагдаагийн дарга нарын гэх хэрэг өнөө дөр 10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид болно. Энэ удаагийн шүүх ху рал дахин хойшилж магадгүй байна. Учир нь ял лагдагчаар татагдсан цагдаагийн хуран даа О.Зоригтын бие сайнгүй байгаа аж. Өмнөх шүүх хурлын өмнөхөн тэрбээр зүрхний титэм судасны мэс засал хийлгэсэн юм. Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ “Эрүүл мэнд нь хэвийн байгаа. Бид хариуцлагыг нь хүлээнэ. III эмнэлэгт эмчлүүлэх шаардлагагүй” гэж үзээд түүнийг хорих ангийн эмнэлэг рүү хошууч генерал Ч. Амарболдын хамт шилжүүлэх шийдвэр гарсан. Гэтэл өнгөрсөн даваа гаригт хурандаа О.Зориг тын бие гэнэт муудахад түргэн тус лам жийн эмч нар Хан-Уул дүүргийн эмнэлэгт хүргэсэн боловч “Ийм хүнд өвчтэй хүнийг бид хүлээж авахгүй” гэсэн учир аргагүйн эрхэнд Клиникийн III эмнэлэгт хэвтүүл жээ. Босож явах тэнхэлгүй түүнийг маргааш болох шүүх хурлын танхимд хэрхэн аваачих, шүүгдэг чийн эрүүл мэндийн байдлаас хамаарч шүүх хурлаа хойшлуу лах, эсэхийг Сүхбаатар дүүргийн шүүхийнхнээс асуусан боловч хариулах хүн олдсонгүй. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс цаг даагийн дарга нарт өмгөөлөгч томил сон боловч, аль аль нь татгалзжээ. Өмгөөлөгчдөөс яагаад татгалзсаныг асуухад “Бүх шатны шүүх яллах л зорилготой байгаа. Тэгээд ч олон хавтаст хэрэгтэй богино хугацаанд танилцахыг шаардаж буй нь шүүгдэгчийн эрхийг зөрчиж буй хэрэг” гэв.
С.НАРАНГЭРЭЛ: ШҮҮГЧИД ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА
Академич С. Нарангэрэл хошууч генерал Ч. Амарболдыг өмгөөлөхөөс татгалзжээ. Яагаад ийм шийдвэр гаргасныг өөрөөс нь тодрууллаа.
-Та Ч.Амарболдтой уулзсан гэсэн. Биеийн байдал нь ямар байна вэ?
-Хошууч генерал Ч.Амарболд намайг өмгөөлөгчөөр сонгох хүсэлтээ Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд гаргасны дагуу уулзаад ирлээ. “Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж, хууль эрх зүйн үндсийг нь тайлбарлахад ур чадвартай өмгөөлөгч хэрэгтэй байна. Та миний өмгөөлөгчөөр ажиллах боломж байна уу” гэж генерал надад хэлсэн. Ч.Амарболд элэгний хүнд хагалгаа хийлгэж, бие нь их тааруу байгааг би уулзаад мэдлээ.
-Энэ хэргийг өмгөөлөх хүн олдохгүй, багагүй хугацаа өнгөрлөө. Ч.Амарболд генерал таныг сонгожээ. Та яагаад түүний хүсэлтээс татгалзав?
-Миний бие МАХН, МҮАНын “Шу дарга ёс” эвслээс УИХ-д нэр дэвшиж байгаа. Ямар ч завгүй байгаагаа түүнд хэлсэн. Генерал ч миний байдлыг ойлгосон.
-Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс томилогдсон өмгөөлөгчид “Энэ хүмүүсийг яллах бодлоготой байгаагаа бүх шатны шүүх илэрхийлсэн байхад өмгөөлөх шаардлага байхгүй. Бидний хүсэлтийг хэзээ ч хүлээж авахгүй” гэж мэдэгдсэн. Нэр дэвшихээс гадна шүүхийн үйл ажиллагаа өмгөөлөхөөс татгалзахад хүргэв үү?
-Нэр дэвшигч их ажилтай байдгийг хүн бүхэн мэднэ. Надад ийм ажил байгаагүй бол өмгөөлөх байсан. Гэхдээ шүүгчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг илт зөрчиж байна. Тус хуулийн 293 дугаар зүйлд шүүгдэгч шүүх хурлын өмнө хүнд өвчин туссан бол шүүх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан. Гэтэл шүүгчид долоо хоногийн хугацаа өгч байгаа нь буруу. Түүнээс гадна анхны шүүх хурлын дараа Нийслэл, Дээд шүүхийнхэн байр сууриа илэрхийлсэн нь хууль зөрчиж буй хэрэг. Шүүгч, прокурор нар яллах ёстой гэсэн байр суурьтай байгаа нь илт мэдрэгдлээ.
Х.ОЮУН