Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хийж буй ажлын талаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчимжүүлж, дэмжихээ илэрхийлэн, хууль боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Аюулын харанга дэлдэж буй хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцгой анхаарч, үндэсний хө төлбөр боловсруулахыг санаачилсан. Хэвлэл мэдээлийн байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухам сарлаж, дэмжиж байгаад талархаж байна. Тэр дундаа “Өнөөдөр” сонины хамт олон өөрсдийн санаачилгаар хар тамхины хор хөнөөлийг олон нийтэд сурталчлах ажилд анхаарч, байнгын сэдэв болгон авч яваад талархал илэрхийлье.
Өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч Иргэний танхимд нээлттэй хэлэлц үүлэг зохион байгуулан, хар тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэл хийж, төрийн болоод төрийн бус байгууллага, иргэдтэйгээ хам тарч ажиллах уриалга гаргасан. Энэ ажлын хүрээнд Засгийн газарт чиглэл өгч, зарлиг гаргасан.
Манай улсад Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих нэртэй хууль байдаг. Энэ хуульд өөрчлөлт оруулж Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хороо байгуулж, энэ ажлыг хариуцах эзэнтэй болгож, үндэсний хөтөлбөр боловсруулахыг үүрэг болгосон. Мөн хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулахын чухлыг онцолсон. Ерөнхийлөгч зарлиг гарган хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх Ажлын хэсэг байгуулсныг олон нийт мэдэж байгаа. Ажлын хэсэгт ХЗДХЯ, ЭМЯ, цаг даа, тагнуул, хил, гаалийнхан гээд мэр гэжлийн хү мүүс багтсан. Ажлын хэсгийнхэн хуулийн эхний төс лөө гаргаад, санал авах ажлыг эхлүүлээд байна.
-Манай улсад хар тамхи мансууруулах бодис, түүнийг хэрэглэгч, дамжуулагч, тээвэрлэгч нарын судалгаа бараг байдаггүй юм билээ. Хууль боловсруулах ажилд судалгаанаас гадна тулгарч буй ямар бэрхшээл байна вэ?
-Тулгарч буй бэрхшээл цөөнгүй . Энэ ажлыг хариуцсан байгууллага байдаггүй болохоор төсвөөс мөнгө зарцуулдаггүй, дагнасан болов сон хүчин дутмаг нь ажилд саад учруулж байна. Ерөнхийлөгч Үндэсний хороог яаралтай байгуулахыг шаардаж байгаа нь энэ ажлаа эрчимж үүлж, тодорхой судалгаатай болохыг сануулсан хэрэг.
-Манай улсад хар тамхи мансууруулах бодис байнга хэрэглэдэг хэдэн хүн байдаг бол. Нас, хүйс, боловсролын түвшинг харуулсан судалгаа байна уу?
-Эрүүл мэндийн болоод төрийн бус байгууллагын хийсэн хэсэгчилсэн судалгаанаас өөр зүйл алга. Хууль, хяналтын байгууллагын ажлын дүгнэлтийг үзэж, судалж байна. Хар тамхи, мансууруулах бодистой олон жил тэмцсэн бусад орны туршлагаас харахад жишиг тог тоох боломжтой юм билээ. Тухайлбал, нэг хэрэглэгчийн ард 3-4 хүн байдаг гэх тооцоо бий. Энэ тооцоог үндэслээд тооцохоор манай улсад 10 мянга давсан хэрэглэгч байх магадлалтай гэсэн дүн гарсан. Нийслэлийн төвийн сургуулийн хоёр мянган хүүхдийн дунд хийсэн судалгаанаас харахад тэдний дөрөвний нэг нь хэрэглэж үзсэн буюу хэрэглэхийг санал болгосон гэсэн хариулт өгч байсан. Шөнийн цэнгээний газарт мансуурсан иргэд цөөнгүй байгааг хууль хяналтын ажилтнуудаас гадна иргэд ч хэлдэг. Эрүүл мэндийн байгууллагад хан дан эмчлүүлэхийг хүсэгчдийн тооноос харахад мансуурагчид байна, хэрэглэгчдийн тоо өсөж байгаад эргэлзэх зүйл алга.
Манай улсад хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, иргэдээ энэ аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах газар байдаггүй. Хуулийн хамгийн том зорилт нь хар тамхи мансууруулах бодистой тэмцэх үүргийг төрд үүрүүлж, хариуц сан газартай болгох. Цагдаа, тагнуул, гаалийнхан өөрийн чиг үүргийн дагуу ажлаа хийж байгаа ч хоорондын уялдаа холбоо, мэдээллийн солилцоо хангалтгүй нь ажилд сөргөөр нөлөөлж байна. Монголчууд бид хар тамхины аюулын талаар олон жил ярьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хар там хитай тэмцэх ажлыг хуулиар хариуцсан байгууллага байдаггүй нь харамсалтай. Энэ ажлыг эхлүүлснээр өдий болтол төр нь хийгээгүй ажлыг хуулиар хариуцуулах эхлэл болж байгаа юм. Монгол Улс 2005 он хүртэл НҮБ-ын тусламжтайгаар хар тамхины эсрэг төсөл хэрэгжүүлсэн ч түүнээс хойш энэ ажлаа мартчихсан.
-Дэлхийн бусад оронд хар тамхи ман сууруулах бодистой маш хатуу хууль, бодлоготойгоор тэмцдэг юм билээ. Хам гийн ойрын жишээгээр хятадууд 50 граммаас дээш хар тамхи тээвэрлэсэн хүнд цаазаар авах ял оноодог. Нийгэмд учруулж буй хор хохирлыг нь бодохоор манай улс Хятадтай адил хатуу хуультай байх хэрэгтэй мэт. Гэтэл Ерөнхийлөгч цаазаар авах ялаас татгалзсан шүү дээ?
-Хар тамхины аюулаас урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэрэг үйлдчихсэн, хэрэглээд эхэлсэн хойно нь арга хэмжээ авахаас илүү чухал гэдгийг онцгой анхаарах ёстой. Хар тамхи хэрэглэгч, түүгээр бизнес хийж ашиг ологч, тэдний гар хөл болж тээвэрлэгчийн сүлжээнд монголчууд маань холбогдчихож. Тэгэхээр энэ сүлжээнд орсон иргэдээ гаргах, урьд чилан сэргийлэх ажил хамгийн эхэнд байх ёстой. Дараа нь гэмт хэрэг үйлдсэн иргэдэд ямар ял оноох вэ, ялын ямар бодлоготой байх вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Эрүүгийн цагдаагийн газраас бидэнтэй хамт ран хоёр долоо хоногийн өмнө дугуй ширээний уулзалт зохион байгууллаа. Цагдаа, тагнуул, шүүх, прокурорын төлөөлөл оролцсон энэ уулзалтаар ялын бодлогын талаар ярилцлаа. Ялын бодлого хатуу, чанга байснаар энэ асуудлыг шийддэггүй юм байна.
Тухайлбал, манай хойд хөрш ОХУ ялын хатуу бодлоготой. Гэтэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд хар тамхи хэрэглэгчийн тоо маш хурдтай нэ мэгдэж, тэсрэлтийн байдалтай өссөн. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч, тээвэрлэгч, бизнес хийж байгаа хүнийг илр үүлж, шууд цаазлах бус насаар нь хорих, бүх эд хөрөнгийг нь хураах, маш их хэмжээний торгууль ногдуулах, хийж буй хууль бус үйлдлийг нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй болгох гэх мэт шинжлэх ухаанч ялын бодлого чухал. Монгол Улс дангаараа цаазаар авах ялаас татгалзаагүй. Хүний амьд явах эрхийг дээдэлж буй нь дэлхийн чиг хандлага гэдгийг манай иргэд ойлгож байгаа байх. Монгол Улс Үндсэн хуулиараа хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
-Манай иргэд Малайзаас Бээжин рүү хар тамхи тээвэрлэгч болоод удаж байна. Хар тамхи тээвэрлэсэн монгол иргэдийн шүүх хурлыг би сурвалжлаад ирлээ. Шүүгдэгчид Малайзад ажиллаж амьдардаг хоёр эмэгтэйн талаар ярьсан. Тэд монголчуудыг хар тамхины най маандаа ашигладаг юм байна?
-Чиний бичсэн цуврал нийтлэл, сурвалжлагыг уншсан.
-Нийтлэлийг уншсан олон иргэн цахимаар сэтгэгдлээ үлдээж, тэднийг саатуулаач гэж бичжээ. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар тэднийг саатуулах эрх зүйн үндэс байна уу?
-Хар тамхины гэмт хэрэг зөвхөн нэг улсад байгаа асуудал биш. Хар тамхины наймаачид улс үндэстэн, тив алгасаж хийж байна. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа маш чухал. Тий мээс бид хөрш зэргэлдээ орнуудаас гадна дэл хийн бусад оронтой хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлж байна. Ингэснээр хар тамхины сүлжээнд холбогдсон иргэдээ олж тогтоох, саатуулах, таслан зогсоох ажил дөхөмтэй болж байгаа юм. Нөгөө талдаа бид дотооддоо хар тамхины чиглэлээр мэргэшсэн хүмүүс бэлтгэх, боловсон хүчний чадамжаа дээшлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр энэ ажил тагнуул, цагдаа гэсэн хоёр газар хуваагдсан байдалтай явж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчийг бүртгэхээс эхлээд, хаана төвлөрүүлэх вэ гэдэг асуудал чухал.
АНУ-ын Холбооны мөрдөн товчоо яаж ажилладгийг бид мэднэ. Гэмт хэргийг үйлдсэн хойно нь бус үйлдэх гэж байхад нь мөрдөн шалгаад, таслан зогсоож чаддаг. Энэ төрлийн гэмт хэрэг илэрдэг, илрүүлэх аргыг нь ч олон улсын конвенцид хуульчилсан байдаг. Жишээ нь, шалгалтын худалдан авалт, хяналттай хүргэлтийн аргыг түлхүү хэрэглэдэг. Мэдээлэл авсан цагдаагийн ажилтнууд тухайн хүн үнэхээр зарж байна уу, цаана нь ямар бүлэг байгааг судалж, худалдан авагчийн дүрээр очиж авах жишээтэй. Тээвэрлэгчдийг мөрдөж хаанаас аваад, хэнд өгөх гэж байгааг нарийн судалж байж сүлжээгээр нь илрүүлдэг юм байна. Өнөөдөр нэг, хоёр удаа хар тамхи зөөчихөөд баригдсангүй гэж баярлах хэрэгггүй. Тухайн тээвэрлэгчийн мэдээллийг цуглуулж, баримтжуулах ажил хийдэг гэдгийг тээвэрлэгч болж буй монгол иргэд анхаарах учиртай. -Хятадын хууль хяналтын байгууллага ч мөн энэ зарчмаар ажилладаг гэдгээ хэлж байна лээ.
-Гэтэл манай зарим иргэд бага хугацаанд их мөнгө олсондоо баярлаж, дахин тээвэрлэгчээр ажиллахыг санаархаж буй нь өөрийгөө үхэл рүү түлхэж буй хэрэг. Дэлхийн орнуудад мөрдөгдөж буй зарчмыг ч бид одоо боловсруулж буй хуульд тусгах болно.
-Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг ямар байгууллагад төвлөрүүлэх ёстой вэ. ХЗДХЯ, ЦЕГ, Тагнуул, Эрүүгийн цагдаагийн газрын алинд байвал илүү үр дүнтэй байх бол?
-Хуулийн төсөл боловсруулж байгаа энэ цаг үед Ажлын хэсгийнхэн энэ талаар хэд хэдэн хувилбараар ярилцаж байна. Гэмт хэрэгтэй тэм цэх, илрүүлэх ажлын чиг үүрэг нь Эрүүгийн цагдаагийн газарт хадгалагдана. Цагдаа, эрүүл мэнд, боловсролын байгууллага чиглэл чиглэлийн ажлаа мэдээж хийнэ. Харин энэ бүгдийг зан гидаж, хариуцдаг, зохицуулдаг, бодлогыг авч явдаг нэг газар хэрэгтэй.
-Монгол руу хар тамхи бага хэмжээгээр зөөдөг хүмүүс нь Бээжин, Эрээнд биеэ үнэлэгчид байдаг тухай эх сурвалж мэдээлсэн. Энэ гарцыг хаах боломж байна уу?
-Хар тамхи, хүний наймаа хамт байдаг онцлогтой. Бодлогын өөрч лөлт хийгээд хуультай болоод ирэхээр энэ мэт асуудлыг зохицуулж, таслан зогсоох боломж нэмэгдэнэ. Хар тамхи гэдэг бол зөвхөн нэг хүн татаад, үнэрлээд, өөртөө тариад байгаа хэ рэг биш шүү дээ. Энэ нь нийгэмд асар их хор хөнөөлтэй. Ялангуяа, манайх шиг хүн ам цөөнтэй улсад үндэсний аюулгүй байдалд нө лөөлж мэдэх гэмтэй. Хар тамхи хэрэглэгчийн цаана биеэ үнэлэх, бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ, удамшлын гаж өвчнүүд дагалдаж байгаа нь хүний эрүүл мэндэд нь асар их хор хөнөөлтэй. Түүнээс гадна эдийн засгийн хувьд хүнийг доройтуулдаг. Хар тамхинд донтсон хүн түүнийгээ хэрэглэхийн төлөө байгаа бүх эд хөрөнгө, мөнгөө зориулчихдаг. Мөнгөгүй болоод ирэхээр гэмт хэрэг үйлдэн мөнгө олох зам руу шилжиж, онц ноцтой гэмт хэргийн сүлжээнд ордог. Ингээд харахаар хүнийг хэн ч биш болгож, бүх талаар нь доройтуулдаг. Энэ бүгдийг манай иргэд сайн ойлгож, ухамсарлах байх. ОХУ-д өнөөдрийн байдлаар хар тамхийг судсаар тарьж хэрэглэдэг 1.8, бусад аргаар хэрэглэгч 1.6 сая хүн байна. Тус улсын ДОХтой иргэдийн 70 хувь нь хар тамхи хэрэглэгч. Хар тамхины хэрэглэгчдийн дөрөвний гурав нь элэгний өвчтэй гэсэн статистик мэдээ байна.
-Хууль хяналтын байгууллагынхан мөрд өн шалгаж буй ч хил гаалийн ажилтнууд хар тамхи мансууруулах бодисны талаар мэд лэг, мэдээлэл тааруу байна. Түүнээс гадна тоног төхөөрөмж хангалтгүй нь үүнд нөлөөлдөг байх. Хятадын хил гаалийн ажилт нууд мэргэшсэнээс гадна техник хэрэгсэл нь үнэхээр сайн юм билээ?
-Цагдаа, тагнуулынхан хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажлаа хийж байгаа ч боловсон хүчин, хар тамхи илрүүлэх техник хэрэгсэл асар дутагдалтай байгаа нь үнэн. Тиймээс төр орхигдуулсан ажлаа хийж, хариуцдаг байгууллагатай болж, санхүүгийн асуудлыг нь шийдээд өгвөл байдал дээрдэнэ. Төр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах цаг нь болжээ. Өнөөдөр бид Оюутолгой, Тавантолгой, түүнийг дагасан хөгжлийн талаар л яриад байна. Гэтэл түүний цаана аюулгүй байдал гэж хэзээ ч орхигдуулж болдоггүй зүйл бий. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдарч байж, хөгжилд хүрэх нь гарцаагүй. Бид энэ асуудлаа охигдуулчихаад, сайн сайхан амьдралын төлөө ярих нь утгагүй хэрэг.
Улс орны хөгжлийн суурь нь аюулгүй байдал гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Улсын төсөвт үндэсний аюулгүй байдалд зориулж зарцуулахаар төсөвлөсөн мөнгө хангалтгүй. Төрийн бодлого төсвийнхөө бодлогоор дамжин хэрэгждэг. Төсвөөс харахад хүнээ хамгаалсан ажилд мөнгө бага зарцуулдаг нь илт байдаг. Саяхнаас л утаа, агаарын бохирдлын талаар ярьж, ажил хийж эхэлсэн. Өнөөдөр хар тамхи хэрэглэгч арван мянган хүн байна гэж ярьж байгаа ч тав, арван жилийн дараа хэдэн зуун мянга болж мэдэх нь. Бид хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлж, төр бодлоготойгоор тэмцэхгүй бол хэцүүдэнэ.
-Одоогийн УИХ-аар хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хууль батлагдахгүй нь ойлгомжтой боллоо. Хэзээ хуулиа батлаад, хэрэгжүүлэх ажлаа эхлэх бол?
-Мэдээж сонгуультай уралдвал энэ хууль сайн, чанартай гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс хуулиа боловсруулж бэлэн болгоод шинэ парламент бүрдэнгүүт намар өргөн барьж, хэлэлц үүлэх болно.
Х.ОЮУНСҮРЭН